Сэтгүүлчид ОХУ, Канад, Монгол зэрэг улсуудын төрийн өндөр албан тушаалтнуудын нууц данс, компаниудыг дэлгэж эхэллээ

527-1371619053middleОлон улсын сэтгүүлчдийн консорциум гадаад орнуудад данстай байгууллага болон хувь хүмүүсийн мэдээллийг нийтэлсэн байна.
Эдгээр дансны цаана ОХУ, Канад, Азербайжан, Филиппин, Монгол зэрэг улсуудын төрийн өндөр албан тушаалтнууд байгаа ажээ. Үүнд Виргин, Кайманы арлууд болон Сингапурт байрлалтай 100 мянга орчим нууц компани болон данснуудын мэдээлэл байсан бөгөөд энэ нь 2010 он хүртэлх бараг 30 жилийн доторх гадаад дансны мэдээллүүд байжээ.
“ICIJ” буюу Олон улсын сэтгүүлчдийн консорциум байгууллагын сайтад мэдээлснээр гадаадад данс, сантай компаниудын жинхэнэ эзэд нь төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, татвараас зугтсан бизнесмэнүүд байгаа аж.
Вашингтонд төвтэй 60 орны 160 сэтгүүлчийг нэгтгэсэн уг консорциум нь бие даасан энэхүү шалгалтаа “татварын оазис” гэж нэрлэсэн байна. Дараа нь дээрх мөрдлөгөд 46 орны олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдсэн аж.
Дөрөвдүгээр сарын эхээр Их Британийн Виргин арлууд, Кука арлууд, Кипр, Швейцарь, Панама, Хонконг, Сингапур улсад байрлалтай гадаад дансны сүлжээг хэвлэлүүд нийтэлсэн.
Энэ сүлжээ нь дэлхийн 170 гаруй орны 130 мянга орчим хүний татвараас нуусан орлого, хууль бус мөнгийг хадгалж байсан байна. Эдгээр нь ихэвчлэн бизнесмэнүүд, зэвсгийн наймаачид, төрийн дээд албаны түшмэлүүд, цэргийнхэн байжээ.
Эх сурвалж: “Eorbus.mn”

URL:

Сэтгэгдэл бичих