Өмнөговь аймгийн ИТХ-ын даргыг албан тушаалаа урвуулан ашигласан гэв

2013061806tӨмнөговь аймгийн ИТХ-ын дарга, тус аймгийн АН-ын дэд дарга, “Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал асан Х.Түмэнбаярыг албан тушаалаа урвуулан ашигласан талаар өчигдөр иргэн Г.Амарсанаа мэдээллээ. Х.Түмэнбаяр “Таван толгой” компанийн захирал байхдаа компанийнхаа нэрийг ашиглаж хүмүүсийг залилсан гэнэ. Тодруулбал, өөрийн эзэмшлийн жуулчны баазад хувиараа байшин барьдаг ажлын багийнхнаар хэд хэдэн дүнзэн хаус, ресторан бариулахдаа “Таван толгой” компаниас нүүрс өгнө хэмээн тохиролцсон гэнэ. Гэвч ИТХ-ын даргын энэ үйлдэл нь хууль бус байсныг олж тогтоожээ. Г.Амарсанаа 516 сая төгрөгөөр хохироод байгаагаа олон нийтэд мэдэгдлээ. Түүнчлэн хуулийн байгууллагынхан энэ хэргийг илрүүлэхийн төлөө ажиллахгүй байгааг онцолсон юм. Түүнээс дараах мэдээллийг тодрууллаа.

 

Г.Амарсанаа: Х.ТҮМЭНБАЯРТХУУЛЬҮЙЛЧЛЭХГҮЙБАЙНА

 

-ӨмнөговьаймгийнИТХ-ындаргаХ.ТүмэнбаярТавантолгойкомпанийнгүйцэтгэхзахиралбайхдаахуульзөрчсөнүйлдэлхийсэнгэсэн. Энэталаартодруулахгүйюу?

-2010 оны есдүгээр сард Х.Түмэнбаяр өөрийн эзэмшлийн жуулчны баазуудад дүнзэн хаус, рестораны барилга бариулахаар санал тавьсан юм. Тэр “Чи байшингаа барьчих. Би уурхайн дарга хүн. Чамд “Таван толгойг”-оос нүүр авах эрх өгнө” гэсэн. Тэгээд 2011 оны гуравдугаар сарын 29-нд нүүрс худалдан авах гэрээ үзүүлсэн. Гэтэл тэр гэрээ нь хууль бус, “Таван толгой” компаниас нүүрс худалдан авах үндсэн гэрээнээс салбарласан гэрээ байсан. Уг гэрээ нь Х.Түмэнбаярын албан тушаалын эрх хэмжээнээс хэтэрсэн үйлдэл болсон. Гэрээний 6.4-т Гэрээний үнийн дүнгийн хэмжээнд талуудын харилцан хүлээх үүрэг бүрэн гүйцэтгээгүй то­хиолдолд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бусдад шилжүүлэх буюу бусадтай гэрээ байгуулахгүй гэсэн заалтыг зөрчиж гэрээ хийсэн байсан.

-Таныгхохироосонүйлдэлньюуюмбэ?

-Би хоёр жилийн турш хөрөнгө, мөнгөөрөө шатан байж ажлыг гүйцэтгэсэн. Гэтэл Х.Түмэнбаяр хэлсэн амандаа хүрээгүй.

-Тэгвэланхнүүрсөгнөгэжтохиролцсондоохүрээгүйгэсэнүгүү?

-Тийм. Энэ талаар би Авлигатай тэмцэх газарт хандсан юм. Тус газраас Ж.Халиун гэх байцаагч томилогдоод шалгаж эхэлсэн. Тэгтэл байцаагч намайг “Чи авлига өгсөн байна. Х.Түмэнбаяр авлига авсан байна” гэх болсон. Тэрээр гэмт хэргийн улмаас олсон орлого улсын орлого болно. Та нарыг шалгана, эрүүгийн хэрэг үүсгэнэ. Удахгүй чамайг дуудна гэсэн. Хэрэв би хууль зөрчсөн бол хариуцлага хүлээхэд бэлэн. Гэтэл энэ хэрэг аймгийн прокурорт шилжүүлчихсэн. Үүнийг би 20 хоногийн дараа мэдсэн. Энэ тухай лавлахад Эрүүгийн хуулийн 148.3 гэх зүйл ангиар шалгагдах хэрэг байна. Албан тушаал ашиглаж, залилан мэхэлсэн байна гэсэн. Аймгийн цагдаад шалгах юм байна гээд АТГ-аас шилжүүлсэн гэлээ.

-Тэгээдшийдвэрлүүлжчадсануу?

-Аймгийн Прокурорын газрын орлогч н.Баасандорж гэх хүнтэй холбогдоход харъяаллыг нь тогтоохоор Улсын ерөнхий прокурорын газарт явуулчихлаа гэсэн. Энэ талаар бас л хөөцөлдлөө. Аймаг руугаа буцаачихсан гэлээ. Гэтэл өчигдөр /уржигдар/ би эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол хү­лээж авлаа. Тэд Х.Түмэнбаярын жуулчны бааздаа ресторан болон дүнзэн байшин бариулсан хэрэг нотлогдохгүй байна гэсэн. Би өөрийн гараар хоёр жилийн хугацаанд барьсан. Гэтэл жуулчны бааз дахь барилгыг би бариагүй, ургаад гараад ирчихсэн юм шиг ойлголтыг хууль хяналтынхан төрүүлээд байна. Түүнд хууль үйлчилдэггүй. Мөн б­усдын хөрөнгийг за­лилан мэхэлж, албан ту­шаалаа урвуулан ашиг­ласан хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн байгаа юм. Хоорондоо байгуулсан гэрээний маргаан гэсэн байсан. Би Х.Түмэнбаяртай гэрээ байгуулаагүй. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хариуг өгсөн. Гэтэл АТГ нь авлигын хэрэг байна гэж үзсэн байдаг.

-Гэрээбайгуулахгүйгээражлааэхэлсэнгэжүү?

-Гэрээ байгуулъя гэхэд Х.Түмэнбаяр хойшлуулсаар ирсэн. Ингэсээр энэ хэрэг замхрах тал руугаа орчихлоо. Эцэст нь хоёр жилийн турш хүч хөдөлмөрөө энэ хүнд алдчихаад байна.

-Хэрхэмжээнийхохиролтойүлдсэнбэ?

-946 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихээд байгаа юм. Өөрөөсөө 516 сая төгрөг гаргачихаад байгаа юм.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих