21 мянган төгрөгийг олгож эхэллээ

527-1371621801middleХүний хөгжил сангаас МУ-ын иргэнд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр олгосон хишиг хувийн 21000 төгрөгийн үлдэгдэл 25,4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 393,3 мянган иргэнд олгохоор аймаг, дүүргийн төрийн санд шилжүүллээ.
Төрийн сангаас банкруу мөнгө шилжих ба банкнаас тухайн иргэний Хүний хөгжил сангийн дансруу хишиг, хувийг шилжүүлнэ. Үүнтэй холбоотойгоор 2012 оны 12 сарын 31-нээс өмнө төрсөн хүүхдүүдэд 2012 оны хишиг хувийн 128000 төгрөг олгогдоно.
   Хүний хөгжил сангаас олгогдож байгаа хишиг хувиа авахаар материалаа бүрдүүлж өгч амжаагүй иргэд хорооны нийгмийн ажилтанд хандан материалаа яаралтай бүрдүүлж өгөхийг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас санууллаа.

URL:

Сэтгэгдэл бичих