Үндэслэлгүйгээр үнээ нэмж буй барилгын компаниудад арга хэмжээ авна

images66556564Засгийн газраас барилгын салбарыг дэмжих улмаар орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдэд 8 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэнтэй холбогдуулан орон сууцны үнийг зохиомлоор хөөрөгдөж буй талаарх гомдол ШӨХТГ-т гаргах болжээ.

Иймээс орон сууцны үнээ үндэслэлгүйгээр нэмж буй барилгын компаниудын талаарх мэдээллийг тус газарт мэдээлэхийг уриалж буй бөгөөд үнээ үндэслэлгүйгээр нэмсэн нь хяналт шалгалтын дагуу тогтоогдвол цаашид Засгийн газраас хэрэгжүүлэх аливаа хөнгөлөлттэй зээл, тусламж дэмжлэгт хамруулахгүй байх мөн барилгын тусгай зөвшөөрлийг сунгахгүй байх арга хэмжээ авахыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг дэмжин эх оронч сэтгэлээр хандахыг барилгын үйл ажиллаггаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хандан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас уриаллаа.

Э.Сүрэн SONIN


URL:

Сэтгэгдэл бичих