Хатуу дэг жаяг нь Солонгосын оддыг амиа хорлоход хүргэдэг

1bbe9fa0bf22a7dcbigЕрөнхийлөгч асан Но Му Хён амиа хорлосон нь сайн дураараа хорвоог орхигсдын тоогоор дэлхийд дээгүүрт бичигддэг Өмнөд Солонгосыг дахин анхаарлын төвд орууллаа. Жүжигчин Чой Жин Сил, Ан Жэ Хван, залуу од У Ни, Вү Сеун Ён, Жун Да Бин, “Хьюндай” компанийн эзний хүү гээд өөрийн хүслээр амьдралаас явсан нэр алдартай хүмүүсийн нэрийг жагсаавал нэлээд урт болно.
Гэтэл олны танил болсон энэ хүмүүсийн цаана бусдад төдийлөн үл анзаарагдах амиа хорлогчдын тоо мөн л өндөр байгаа юм. Өмнөд Солонгос амиа хорлох тохиолдлын тоогоор дэлхийд эхний 30-д тогтмол бичигддэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 1995-2006 онд тус улсад амиа хорлох явдал хоёр дахин нэмэгдэж, 100 мянган хүн тутамд 22 тохиолдол гарч байгаа нь тогтоогджээ. Хөгжингүй орны хувьд 100 мянган хүн тутамд 23 тохиолдол гарах нь хамгийн өндөр тоо юм. АНУ, Их Британид гэхэд энэ тоо 6-11 дотор хэлбэлздэг.

Амиа хорлох явдал ингэж нэмэгдэж байгааг судлаачид Өмнөд Солонгосын орчин үеийн баян чинээлэг амьдрал, уламжлалт хатуу дэг жаяг, ёс заншилтай нь зөрчилдөж буйтай холбоотой гэж үзэж байна. Солонгосын нийгэм нэр алдартай хүмүүсээс ёс суртахууны өндөр хэм хэмжээнд биеэ авч явахыг шаарддаг нь тэдэнд хүндээр тусдаг байна. Энэ талаар судалгаа хийсэн эрдэмтэн Ха Сан Хун  “Хүмүүс үзэл санаа, бодит байдлын хооронд асар том зөрүү гарахад сэтгэлээр унаж, амиа хорлоход хүрдэг” гэсэн дүгнэлт хийжээ.

Нөгөө талаар амиа хорлох явдал эдийн засгийн хямралыг дагаад эрс нэмэгддэг байна. 1997 онд Азид хямрал гарахад солонгос эрчүүдийн дунд амиа хорлолт 45 хувиар нэмэгдсэн гэсэн тоо бий. Тэр үед интернэтээр зохион байгуулалтай¬гаар нэгдэн, амиа хорлох явдал газар авч Япон, Солонгос, Хонконгод жилийн дотор 10 гаруй мянган хүн хорвоог орхиж байлаа. Тухайн үед 100 мянган хүн тутамд амиа хорлох тохиолдол 24 гарч, Өмнөд Солонгосын Засгийн газар энэ тоог таван жилийн дотор 18 болгож бууруулах төлөвлөгөө гаргасан ч өнөөдөр байдал хэвээрээ.

Амиа хорлох явдал түгээмэл гардаг метро, галт тэрэгний буудалд урьдчилан сэргийлэх хамгаалалтыг сайжруулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг олноор байгуулж, амиа хорлохыг уриалдаг интернэт хуудсуудыг хаах гэх мэтээр тодорхой арга хэмжээ авч байгаа ч үр дүнд хүрэхгүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих