А.Бат-Ялалтын хэргийг маргааш шийднэ
Налайх дүүргийн “Хаан” банкны салбарт галт зэвсэгтэй нэвтэрч хүний нэг хүний аминд хүрч, хоёр хүнийг хүнд гэмтээсэн А.Бат-Ялалтад холбогдох хэргийг маргааш давж заалдах шатны шүүхэд хэлэлцэнэ.
Түүнд өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүхээс ялын дээд хэмжээ болох цаазаар авах ял оноосон ч хяналтын шатны шүүх түүний хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан юм.
Ингээд анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийг дахин хянаж, 25 жилийн хорих ял ногдуулсан. Гэхдээ тэрбээр ялын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдэж давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа нь энэ юм.
URL: