Гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлэхээр болов

4a477f8fa5eec5a3950b2eb81НИТХ-ын тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон.

Тогтоолын дагуу Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэг зэрэг 52 байршилд нийт 15309 га газрыг гэр бүлийн зориулалтаар иргэдэд өмчлүүлэх юм. Мөн төлөвлөлтөд хамрагдсан дээрх газрыг хамгаалалтанд авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах юм байна.

Газар зохион байгуулалтын энэ оны төлөвлөгөөнд тодотгол хийж гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх ажлыг нийслэлийн Засаг дарга зохион байгуулахаар болсон юм. Ингэснээр 2014 оноос нийслэлийн иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар авч эхэлнэ.


URL:

Сэтгэгдэл бичих