Хийн түлш түгээх станц барьж байна
Ирэх сарын нэгэнд хийн түлш түгээх станц ашиглалтад орно.
2007 онд Орхон аймагт шингэрүүлсэн шатдаг хийн станц барих шийдвэр гарч байсан ч барилгын зураг төсвийн ажил хийгдээгүй байсан тул ийнхүү хугацаа алджээ. Тэгвэл “Чэст” ХХК уг ажлыг хийж ашиглалтад оруулахаар бэлтгэлээ базааж байна.
Шингэрүүлсэн шатдаг хий буюу газ борлуулах станцыг хотын төвөөс алслагдсан Их залуу багт 0.1 га талбайд барина.
Орхон аймаг 10 мянга гаруй тээврийн хэрэгсэлтэй. Үүний 300 нь газын хөдөлгүүртэй юм. Тэдний дийлэнх нь Дархан-Уул аймаг руу явж зориулалтын газаа авдаг байна. Учир нь Орхон аймагт авто машины зориулалттай газ худалддаггүй тул ахуйн хэрэглээнийхийг ашигладаг. Энэ нь олон эрсдэл дагуулдаг аж. Тиймээс нэн түргэн хийн станц барих шаардлага байгаа юм.
Түүнчлэн тус аймагт долоо хоногт 100 орчим тонн шингэрүүлсэн хий хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Станц баригдчихвал газын хөдөлгүүртэй авто машин авахаар зэхэж буй иргэн олон байгаа гэнэ.
URL: