БНАСАУ найдвартай арга хэмжээ авахыг шаардав

40543c2afa9e3d59bigАмерикийн Төрийн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Женнифер Псаки 17-ны өдөр хэлэхдээ, БНАСАУ цөмийн зэвсэггүй болох тодорхой зорилтыг биелүүлэхийн тулд зайлшгүй найдвартай арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ бол Америк, БНАСАУ-ын хэлэлцээний зангилаа асуудал гэжээ.

Женнифер Псаки мөн өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, БНАСАУ Америктай хэлэлцээ хийх талаар олон удаа санал дэвшүүлж байсан. Энэ удаагийн санал өмнөхтэйгээ харьцуулбал ямар ч шинэ санаа оноогүй гэжээ.

Америк зургаан талт хэлэлцээний цар хүрээнд БНАСАУ-тай хоёр талын хэлэлцээ хийхийг баримтлах эсэх тухай асуултад Женнифер Псаки зөвшөөрсөн хариулт өгөв. Тэрээр хамгийн гол асуудал нь БНАСАУ найдвартай арга хэмжээ авч цөмийн зэвсэггүй болох бодит арга хэмжээ авах явдал юм гэжээ.

БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны хэвлэлийн төлөөлөгч энэ сарын 16-ны өдөр, урьдчилсан нөхцөл дагалдуулахгүйгээр Америктай Засгийн газар хоорондын дээд зиндааны хэлэлцээ хийж, Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжааж, бүс нутгийн энх тайван аюулгүй байдлыг биелүүлэх санал дэвшүүлсэн юм.

\Навч орчуулав\ china radio


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих