Урьдчилгаа төлөхгүйгээр орон сууцны зээл авч болно

images565656hggfЗасгийн газар, Монголбанкнаас хамтран хэрэгжүүлж байгаа Орон сууцны ипотекийн зээл өчигдрөөс бүх арилжааны банкуудаар дамжин иргэдэд хүрч эхэлсэн. Уг зээлийг ямар шалгуур нөхцлөөр иргэдэд олгож байгаа талаар “Голомт” банкнаас тодрууллаа.

-“Голомт” банкны аль салбараар 8+/-1 хувийн орон сууцны зээл олгож байгаа вэ?
-Зээлийг банкны бүх салбар, тооцооны төвөөр түргэн, шуурхай шийдвэрлэнэ.

-Зээл авахын тулд үндсэн ямар шалгууруудыг хангах ёстой вэ?
-Үндсэн шалгуурт, Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй, Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх,Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн газраас өмнө хэрэгжүүлсэн “Төрийн албан хаагчдын Орон сууцны зээлийн хөтөлбөр”, болон “Иргэдийн жилийн 6 хувийн хүүтэй Орон сууцны зээлийн хөтөлбөр”-ийн дагуу авсан зээлийн өрийн үлдэгдэлгүй байх юм. Харин өрх гэдэгт хуулийн дагуу гэрлэлтээ батлуулсан эхнэр, нөхөр, эсвэл орон сууцны зээлийн төлбөр орлогын харьцаа тооцоход орлого нь хамрагдсан, орон сууцны зээлийн барьцаа хөрөнгийн хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн этгээдүүдийг хэлнэ.

-Зээлээр худалдан авах байрны жагсаалт гэж бий юу?
-Үгүй. Монгол Улсад байршилтай, зөвхөн нийтийн зориулалттай 80 м.кв буюу түүнээс доош талбайтай шинэ болон хуучин орон сууц байна.

-Шинээр барьж байгаа бүх орон сууцнаас зээлээр авах боломжтой юу?
-Шинэ орон сууцны хувьд ашиглалтанд орсон, улсын комисс хүлээн авсан байх шаардлагатай.

-Хуучин орон сууцнаас зээлээр авах боломжгүй орон сууц гэж бий юу?
-Хуучин орон сууцны хувьд инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй, ашиглагдаж байгаа орон сууц байх байна.

-Хуучин орон сууцны талбайн хэмжээг яаж тооцож байгаа вэ?
-Шинэ, хуучин орон сууц ялгаагүй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээн /ҮХЭХУБГ/ дээр бичигдсэн талбайн хэмжээсээр тооцож байгаа.

-Өөрийн орон сууцтай иргэд энэ хөтөлбөрт хамрагдаж болох уу?
-Болно. Өөрийн эзэмшлийн орон сууцтай ч энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой.

-Зээлийн хүсэлт гаргахад ямар хугацаанд шийдэж өгөх вэ?
-Та материалаа банкинд бүрэн бүрдүүлж өгснөөс хойш ажлын 3-5 хоног шийдэгдэнэ.

-Хамтран зээлдэгчийн хувьд бүрдүүлэх материал цөөн байх уу?
-Хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн адил бүрдүүлэх материалыг бүрдүүлэн өгнө.

-Хамтран зээлдэгчгүй байж болох уу?
-Орон сууцны зээл нь урт хугацаатай зээл тул банкны зүгээс хамтран зээлдэгчтэй байхыг зөвлөдөг. Та хамтран зээлдэгчээр эхнэр, нөхөр, эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, хүүхдийн аль нэгийг оруулах боломжтой.

-Хамтран зээлдэгч маань орон сууцны зээлтэй байж болох уу?
-Болно. Гэхдээ одоо авсан байгаа зээл болон авах зээлийн төлбөрөө эргэн төлөхөд хангалттай хэмжээний орлоготой байх шаардлагатай.

-Зээлийн хугацаа хэд вэ? 
-Зээлийн дээд хугацаа 20 хүртэл жил.

-Төлбөр орлогын харьцаа гэж юуг хэлдэг вэ?
-Зээл эргэн төлөх сарын төлбөрийг өрхийн нийт орлогод харьцуулсан харьцааг хэлнэ.

-Хэдэн төгрөгний зээл авах боломжтой эсэхийг яаж тодорхойлох вэ?
-Хэдэн төгрөгийн зээл авах боломжтой эсэх нь өрхийн орлогын хэмжээнээс хамаарах бөгөөд сард төлөх зээлийн төлбөр өрхийн орлогын татварын өмнөх 45 хувиас хэтрэхгүй байна. Дэлгэрэнгүй тооцоолол хийхэд тань манай зээл хариуцсан ажилтан тусална.

-Урьдчилгаа төлбөр хэд вэ?
-Монголбанкны журмын дагуу урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүй гэж заасан байгаа.

-Бусад бүх банк адилхан нөхцөлтэй юу?
-Зээлийн ерөнхий нөхцлүүд бүгд адил байгаа. Зээлийн хүү, урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээ, төлбөр орлогын харьцаа гэх мэт.

-Голомт банкнаас зээл авахын тулд заавал Голомтын картаар цалингаа авдаг байх ёстой юу? 
-Бусад банкны картаар цалингаа авдаг байж болно.

-Дээд тал нь хэдэн төгрөгийн зээл авах боломжтой вэ?
-Зээлийн дээд хэмжээ нь 160,0 сая төгрөг хүртэл

-Шинээр зээл авч байгаа иргэд тухайн байгууллагад хэдэн жил ажилласан байх шаардлагатай вэ?
-Нэгээс дээш жил тогтвор суурьшилтай ажилласан байна.

-Хувиараа бизнес эрхэлдэг хүн зээл авч болох уу?
-Болно. Тухайн бизнесээ нэгээс дээш жил эрхэлсэн байх шаардлагатай.

-Даатгал заавал хийлгэх шаардлагатай юу?
-Орон сууц зээлээр авах иргэд заавал эд хөрөнгийн болон амь насны даатгалд зайлшгүй хамрагдана.

-Даатгалын хувь хэмжээ нь ямар байх вэ?
-Орон сууцны даатгалд үнийн дүнгээс жил бүр 0.12 хувь, зээлдэгчийн амь насны даатгалд зээлийн өрийн үлдэгдлээс жил бүр 0.12 хувиар тооцон төлнө. Энэхүү даатгалын хураамжийн хувь хэмжээ нь даатгалын компаний ерөнхий нөхцлөөс 3-4 дахин хөнгөлттэй дүн юм.

-Даатгал дээр хөнгөлөлт урамшуулал бий юу?
-Та даатгалын төлбөрийн тасалдуулах хугацаанд нь сунгасан, даатгалын хугацаанд даатгалаас нөхөн төлбөр аваагүй бол 2 дахь жилээс эхлэн төлөх дүнгээс 5-10 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой байгаа.

-Хамтран зээлдэгч нь амь насны даатгал мөн адил төлөх үү?
-Хамтран зээлдэгч тусдаа даатгалын хураамж төлөх шаардлагагүй, үндсэн зээлдэгч хамтран зээлдэгч хамтдаа 1 даатгалын гэрээнд хамраад явна.

-Өмнө нь авсан орон сууцны зээлийн хүүг хэзээ бууруулахдаа хаана хандан, ямар материал бүрдүүлэх вэ?
-Анх зээл авсан салбартаа хандан хүсэлтээ гарган бууруулах боломжтой. Нэмж материал бүрдүүлэх шаардлагагүй бөгөөд хамтран зээлдэгчийн хамт нэмэлт гэрээ байгуулсны үндсэн дээр хүү буурах болно. Хэрэв таны даатгалын хугацаа дууссан бол даатгалын хураамж төлж, даатгалаа сунгуулах шаардлагатай.

- Зээлийн хүү бууруулж шилжүүлэхдээ зээлийн хугацааг сунгаж болох уу?
-Зээлийн хүүг бууруулахад зээлийн хугацаанд өөрчлөлт орохгүй бөгөөд хүү буурснаар таны сард төлөх зээлийн төлбөрийн хэмжээ буурна.

- Бусад банкин дээр олгосон зээлийг танай банкинд хүүг бууруулан шилжүүлж болох уу?
-Болно. Энэ тохиолдолд зээлийн судалгааг хийгдэх тул шинээр зээл авахтай адил зээлийн материал бүрдүүлнэ.

- Энэ зээл хэр удаан хугацаанд олгогдох вэ?
-Энэ хөтөлбөр нь урт хугацаанд тогтвортой хэрэгжих хөтөлбөр тул та яарах хэрэггүй.

-Одоо зээлээр авсан орон сууцаа барьцаалан өөр төрлийн зээл авч болох уу?
-Болохгүй. Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд олгогдсон орон сууцны зээл нь цаашид орон сууцны  хоёрдогч зах зээлд орох тул энэ зээлийн барьцааг давхар барьцаалах боломжгүй.

- Орон сууцны зээлээр 80 м.кв-с дээш байр авсан бол яах вэ, хамрагдах боломжтой юу?
-Одоогийн хөтөлбөрт хамрагдах боломжгүй.

-Урьдчилгаа төлбөртөө нэмэлт орон сууц барьцаалж зээлд хамрагдаж болох уу?
-Болно. Засгийн газар болон Монгол банкны журамд зээл хүсэгч нь өөрийн эзэмшлийн орон сууцаа нэмж барьцаалан урьдчилгаа төлбөрт нь зээл авч болох талаар заасан байгаа.

-Урьдчилгаа төлбөрт нэмж барьцаалж буй орон сууц нь заавал өөрийн эзэмшлийнх байх уу?
-Тийм. Мөн зөвхөн нийтийн зориулалттай, өөр зээлд давхар барьцаалагдаагүй орон сууц байна.

Н.Гантуяа

МОНЦАМЭ


URL:

Нэр: Гэрэлээ Огноо: 22 November 2014

Сайн байна уу Нөхөр бид хоёр хоёуулаа өөр өөр орон нутагт ажилладаг хотын иргэншилтэй байгаа. Одоо УБ\д байр аваад орж ирэе гэхээр орон нутагт ажиллаж байгаа хүн УБ д байр авч болохгүй гэх юмаа. Зөвлөгөө өгнө үү

Нэр: zochin Огноо: 3 December 2014

тэр хугацаа хэтэрсэн гэдгээ больмоор юумаа. Зарим хүмүүс 5-7 хонгийн дараа зээлийн мөнгөө хийж байхад хугацаа хэтэрэлттэй гээд гарч ирж байна. хугацаа хэтэрсэн хүмүүсд тэгээд зээл өгөхгүй ч гэх шиг больмоор юумаа

Нэр: Anonymous Огноо: 5 October 2016

ТА БИЗНЕСИЙН БОЛОН ЦАЛИНГИЙН ОРЛОГОТОЙ БОЛОВЧ 8%-ИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ?

Урьдчилгаа төлбөр 0%
Баянзүрх дүүрэг офицеруудын ордны зүүн хойд талд 16-р хорооллын автобусны буудлын чанх урд 810 айлын МОНГОЛ цогцолбор хотхонд орон сууцны нийт үнийн дүнг урьдчилгаа төлбөргүйгээр жилийн 8% хүүтэй Хаан, Төрийн банкны 100% ипотекийн зээлээр авах боломж танд байна.
Хэрвээ Та …
• 1980-с хойш ашиглалтанд орсон Орон сууцтай бөгөөд шинээр орон сууц авах гэж байгаа бол
• Өөрийн орон сууцыг зарахгүйгээр дахин орон сууц худалдан авахаар боломж хайж байгаа /Хуучин орон сууцыг түрээслэн нэмэлт орлого бий болгож өөрсдөө Монгол хотхон шинэ орон сууцандаа амьдрах/
• Үр хүүхдэдээ шинээр орон сууц худалдан авах хүсэлтэй хэдий ч хараахан урьдчилгаа төлбөр бүрдүүлж чадаагүй бол
• Орон сууц худалдан авах зориулалтаар барьцаанд байршуулах орон сууцтай хэн бүхэнд дээрх боломжийг ашиглаж Монгол цогцолбор хотхоны орон сууцыг авах юм.
Утас: 90091200 90091300 80081400

Сэтгэгдэл бичих