БНХАУ агаарын бохирдлоо хязгаарлахаар болов
БНХАУ-ын Засгийн газар байгаль орчныг ихээр бохирдуулж буй үйлдвэрүүдийг 2017 он гэхэд хий, дулаан ялгаруулалтаа 30 хувиар бууруулахыг шаардсан журам гаргаад байна.
Шинэ журмын дагуу компаниуд бохирдол бууруулах төхөөрөмжөө шинэчлэн сайжруулах үүрэг хүлээх бөгөөд бохирдлын дээд хэмжээг хэтрүүлсэн тохиолдолд торгууль төлөхөөр болжээ.
Энэхүү журам орон нутгийн засаг, захиргааны түвшинд хэрэгжих боломж тааруухан байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байна. Уг журмын хэрэгжилт чухам ямар үйлдвэрт голлон нөлөөлөх талаар тусгайлан зааж өгөөгүй байна. Энэ оны эхээр тус улсын салбарын сайд нар төмөр, ган, нефть ба химийн бүтээгдэхүүн, цементийн үйлдвэрүүд байх болов уу хэмээн цухуйлгаж байсан юм. Сүүлийн үед БНХАУ-д байгаль орчны асуудлын талаар эсэргүүцэл олон гарах болсон.
Дээрх журам нь тус улсын Төрийн зөвлөл байгаль орчны асуудлыг шийдвэрлэх арван төрлийн арга хэмжээг батлан гаргасан баримт, бичгийн хүрээнд хийсэн ажил аж. Үүнд:
-Төмөр, цемент, хөнгөн цагаан болон шил зэрэг эрчим хүч ихээр ашигладаг үйлдвэрийн тоог цаашид хязгаарлах,
- Хэрэв цаашид шинээр байгуулах үйлдвэрийн төслүүд нь холбогдох шаардлагад нийцэхгүй бол зөвшөөрөл олгохгүй байх,
- Одоогийн торгуулийн журмын хэрэгжилтийг бэхжүүлэх.
БНХАУ-д сүүлийн үед олон нийтийг хамгийн ихээр хамарсан эсэргүүцэл байгаль орчны асуудалтай холбоотой гарч байгаа аж. Тухайлбал, Бээжин хотын агаарын бохирдлын тал дээр олон нийт бухимдлаа онлайн хэлбэрээр голлон илэрхийлж байсны дүнд бохирдлын түвшинг хянаж байсан аргаа өөрчлөхөд хүргэсэн байна.
Р.Гантулга
Эх сурвалж:mongolianeconomy
URL: