“Гурван гол” ХХК-ний хувьчилж авсан агуулахын газрыг “Тавин лан” хэмээх компанид давхар зарж нохойтжээ
Гэхдээ иймэрхүү олигархиудыг заваан гэхээсээ илүү “Халиман олигархи” буюу буянтай олигархи гэдэг юмсанж. Учир нь халим гэдэг амьтан аварга загаснуудыг ангуучлан хооллохдоо энд тэнд амнаасаа савируулж асгадаг, тиймээс жижигхэн загаснууд түүнийг дагаж давхиад савируулсан хоолноос нь хүртэж амьдардаг юмсанж. Гэхдээ заримдаа жижиг загаснууд халим ахдаа бас тус болдог ажээ. Тэр нь юу гэвэл махчин загаснуудаас айгаад бөөнөөрөө хуйларч халим агаадаа дохио өгдөг бөгөөд энэ чимээнээр халим ах нь давхиж ирээд л махчин загаснуудыг бужигнуулаад хаячих жишээтэй. Нэг ёсондоо аварга халим энэ тэнүүгээр тэнүүчилж махчин загас эрж хайх шаардлагагүй болчихож байгаа юм. Энэхүү “Халиман” олигархид М.Энхболд, Т.Бадамжунай хоёр яг тохироод байгаа юм. Учир нь тэд газрын наймаагаар хөлжихдөө гадуур нь их хэмжээгээр асгаж цутгасан байх бөгөөд үүнийг нь дараа дараачийн хүмүүс нь цэвэрлэх маягаар хөөрхөн хөлжөөд авсан байдаг. Энд ганцхан жишээг иш татъя. М.Энхболдыг хотын мэр байх үед буюу 1997.06.11-ний өдрийн нийтийн дуудлага худалдаагаар “Үзэсгэлэн яармаг” Улсын үйлдвэрийн газар нь “Гурван гол” ХХК-д 603.100.000 төгрөгөөр зарагдсанаар “Сарны титэм үзэсгэлэн” ХХК нэртэй болжээ. “Үзэсгэлэн яармаг” компанийн хувьчлагдах хөрөнгийн цогцолборт нийт 28 ширхэг обьект, үүний дотор 187.95 м2 агуулах, түүний гадна талын хашаа хамрагдан хувьчлагджээ. Гэтэл “Халиман олигархи” гэгддэг М.Энхболдын цэргүүд болох Газрын албаны мэргэжилтэн А.Энхманлай, Б.Баяраа, Ц.Сундуй нарын хүмүүс кадастрын зураг гарган захирамжинд хавсаргахдаа дээрхи агуулахын 187.95 м2 талбайг хасчихсан байж. Ухаандаа “Халиман олигархи”-ийг мэдээгүй байхад доогуур нь түүний “үлдэгдэл”-ийг жижиг загаснууд нь хамаад идчихсэн хэрэг. Гэхдээ чухам хэн нь хамаж идсэн нь тодорхой бус. Ямартай ч “Сарны титэм”-ийн хуулийн дагуу дуудлага худалдаагаар хувьчилж авсан агуулахын газрыг “Тавин лан” хэмээх компанид давхар зарж нохойтсон байхыг яана. Ингэснээр 2007 оноос өнөөг хүртэл дээрхи агуулахын газрын талаар 20 орчим шүүх хурал болсон байх бөгөөд монголчууд бид шүүхдэлцэж ханахгүй, шүүх засаглал нь ч тодорхой хэргийг үнэн зөв шийдэж чадахгүй будилж суух юм даа.
Намбарын Энхбаярыг олигархи нөхөд нь “Гав ганцаараа сорчлоод идчихдэг цэвэрхэн олигархи” гэж дүгнэдэг юм гэсэн. Тэгвэл бас замбараагүй идэж уудаг заваан олигархи гэж байх юм. Үүнд Улаанбаатар хотын аль л үнэ цэнтэй газруудыг зарж баяжсан гэгддэг М.Энхболд, Т.Бадамжунай хоёр хамрагддаг аж. Гэхдээ иймэрхүү олигархиудыг заваан гэхээсээ илүү “Халиман олигархи” буюу буянтай олигархи гэдэг юмсанж. Учир нь халим гэдэг амьтан аварга загаснуудыг ангуучлан хооллохдоо энд тэнд амнаасаа савируулж асгадаг, тиймээс жижигхэн загаснууд түүнийг дагаж давхиад савируулсан хоолноос нь хүртэж амьдардаг юмсанж. Гэхдээ заримдаа жижиг загаснууд халим ахдаа бас тус болдог ажээ. Тэр нь юу гэвэл махчин загаснуудаас айгаад бөөнөөрөө хуйларч халим агаадаа дохио өгдөг бөгөөд энэ чимээнээр халим ах нь давхиж ирээд л махчин загаснуудыг бужигнуулаад хаячих жишээтэй. Нэг ёсондоо аварга халим энэ тэнүүгээр тэнүүчилж махчин загас эрж хайх шаардлагагүй болчихож байгаа юм. Энэхүү “Халиман” олигархид М.Энхболд, Т.Бадамжунай хоёр яг тохироод байгаа юм. Учир нь тэд газрын наймаагаар хөлжихдөө гадуур нь их хэмжээгээр асгаж цутгасан байх бөгөөд үүнийг нь дараа дараачийн хүмүүс нь цэвэрлэх маягаар хөөрхөн хөлжөөд авсан байдаг. Энд ганцхан жишээг иш татъя. М.Энхболдыг хотын мэр байх үед буюу 1997.06.11-ний өдрийн нийтийн дуудлага худалдаагаар “Үзэсгэлэн яармаг” Улсын үйлдвэрийн газар нь “Гурван гол” ХХК-д 603.100.000 төгрөгөөр зарагдсанаар “Сарны титэм үзэсгэлэн” ХХК нэртэй болжээ. “Үзэсгэлэн яармаг” компанийн хувьчлагдах хөрөнгийн цогцолборт нийт 28 ширхэг обьект, үүний дотор 187.95 м2 агуулах, түүний гадна талын хашаа хамрагдан хувьчлагджээ. Гэтэл “Халиман олигархи” гэгддэг М.Энхболдын цэргүүд болох Газрын албаны мэргэжилтэн А.Энхманлай, Б.Баяраа, Ц.Сундуй нарын хүмүүс кадастрын зураг гарган захирамжинд хавсаргахдаа дээрхи агуулахын 187.95 м2 талбайг хасчихсан байж. Ухаандаа “Халиман олигархи”-ийг мэдээгүй байхад доогуур нь түүний “үлдэгдэл”-ийг жижиг загаснууд нь хамаад идчихсэн хэрэг. Гэхдээ чухам хэн нь хамаж идсэн нь тодорхой бус. Ямартай ч “Сарны титэм”-ийн хуулийн дагуу дуудлага худалдаагаар хувьчилж авсан агуулахын газрыг “Тавин лан” хэмээх компанид давхар зарж нохойтсон байхыг яана. Ингэснээр 2007 оноос өнөөг хүртэл дээрхи агуулахын газрын талаар 20 орчим шүүх хурал болсон байх бөгөөд монголчууд бид шүүхдэлцэж ханахгүй, шүүх засаглал нь ч тодорхой хэргийг үнэн зөв шийдэж чадахгүй будилж суух юм даа.
URL: