Хачигт хамуугийн 4 тохиолдол нэмж илэрлээ

5e23a3528282cf3doriginalУлаанбаатар хотод хачигт халдварын дөрвөн шинэ тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд урьд нь ХӨСҮТ-д хачигт халдвартай найман өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Тиймээс хачигны халдвараас болгоомжлох хэрэгтэйг мэргэжлийн байгууллага анхааруулж байна. Харин томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс 22 сорьц хүлээн авч шинжлэхэд томуугийн вирус илрээгүй ажээ. Ингээд энэ өвчнөөс сэргийлэх талаар болон өвчний талаар бяцхан зөвлөмж хүргэе

Хамуу  – хамууны  хачигаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Эмэгчин хачиг 0,3-0,4 мм байдаг ба 1 сар амьдардаг. Эмэгчин хачиг арьсны өнгөн хөрсний доогуур хамууны жим үүсгэн тэндээ 2-3 өндөг тавьдаг. Өндөгнөөс 2 долоо хоног орчмын дараа нас бие гүйцсэн хачиг бий болж арьсны гадаргуу дээр гаран эвцэлддэг.Эр хачиг нь үр тогтоосны дараа үхнэ.

Үр тогтсон эм хачиг арьсны өнгөн хөрсний  доогуур орж өндгөө төвих байдлаар амьдралын цикл нь үргэлжилнэ. Халдварлалт: бэлгийн хавьтлын үед болон ахуйн нягт хавьтлаар (хувцас, ор дэрний цагаан хэрэглэл г.м.) халдварлана. Хамууны хачиг нь тасалгааны температурт хүний биеэс гадна орчинд 2-3 хоног амьдарна. 60 С хэмд 1 цаг, буцалгахад тэр дороо үхнэ.
Нууц хугацаа:  Нас бие гүйцсэн хамууны хачигаар халдварласан тохиолдолд өвчний нууц хугацаа 2- 3 хоног, хамууны авгалдай өндөгөөр халдварласан тохиолдолд нууц хугацаа 10-14 хоног байна.

 
Шинж тэмдэг:   хурууны салаа, бугуйн дотор тал, цавь, хэвлий, гадна бэлэг эрхтэн, өгзөг г.м. биеийн хэсгүүд дээр хосоороо байрласан орой дээрээ маш жижиг цэврүүнцэртэй гүвдрүүт тууралт гарна. Загатнаа их, ялангуяа орой, шөнийн цагаар ихэсдэг. Хүүхдэд шуу, тохой, өгзөг, хэвлий, хүзүүгээр тууралт гарч, хүндэрвэл идээлж болно.

 
Оношилгоо: Эмнэл зүйн шинж тэмдэгээр оношийг тавина. Мөн боломжтой тохиолдолд хамууны жимийг илрүүлэх шинжилгээ хийнэ.

Эмчилгээ: дараахь эмийн бэлдмэлүүдийг хэрэглэнэ:

- хүхэртэй тос: өдөрт 1 удаа 5 хоног дараалж толгойноос бусад бүх биеэр түрхэнэ. 5 дахь хоногийн дараа сайтар савандаж усанд орж цагаан хэрэгслийг солин ариутгал хийнэ. Хүүхэртэй тос нь үнэр ихтэй, зарим тохиолдолд арьс цочроож харшил өгөх сул талтай.

- бензилбензоаттай тос: зааврын дагуу хэрэглэнэ

- спрегаль цацлага:  толгойноос бусад бүх биеэр 1 удаа цацна. 12 цагийн дараа савандаж угааж цагаан хэрэгслийг солин ариутгана.

- хамууны үндсэн эмчилгээний хажуугаар харшил эмзэгшил бууруулах зорилгоор харшлын эм, тос хэрэглэж болно.

- ор дэрний цагаан хэрэгслийг ариутгахдаа буцалгаж  2 талаас нь индүүднэ.

Бэлгийн замаар дамждаг бусад өвчний эрсдэл бий юу? Арьсны халдварт өвчин /хамуу, умдагны бөөс, халдварт нялаахай/ бэлгийн замаар халдах нь бэлгийн замаар дамждаг бусад өвчний дохио болдог гэж ойлгож болно. Тиймээс та зайлшгүй бэлгийн замын бусад халдварыг илрүүлэх шинжилгээнд хамрагдаарай.

/Үнэн.мн/


URL:

Сэтгэгдэл бичих