Хадгаламж банк жилийн 8 +/-1 хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхэллээ

Бизнес мэдээ

Монголбанкны Ерөнхийлөгч, Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар баталсан “Барилгын салбарыг дэмжих, улмаар Орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Засгийн газар, Монголбанк, арилжааны банкуудын дэмжлэгтэйгээр орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгохоор ажиллаж байгаа билээ.

Хадгаламж банк дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд харилцагчиддаа дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгч ямар нэг чирэгдэл, бухимдал үүсгэхгүй байх тал дээр онцгой анхаарал хандуулж байна.Хүний амьдралд тохиох хамгийн чухал сонголтын нэг болох өргөө гэрээ төвхнүүлж, гал голомтоо бадраах орон сууцаа сонгоход Хадгаламж банк харилцагчдынхаа ашиг сонирхолыг тэргүүнд тавьж байгаа юм.

Та Хадгаламж банкинд хандан жилийн 8 +/-1 хувийн хүүтэйорон сууцны зээл шинээр авах, өмнө нь Хадгаламж банкнаас авсан орон сууцны зээлийн хүүгээ холбогдох салбар нэгжийн эдийн засагчаас зөвлөгөө авч, материалуудаа бүрдүүлэн бууруулах(дахин санхүүжүүлэх) боломжтой. Та урьдчилгаа төлбөр 30% бүрдүүлээд, 240 хүртэл сарын хугацаатай орон сууцны зээлээ авахыг санал болгож байна.

Энэхүү хөтөлбөрийн санхүүжилтийг Монголбанк нь тасалдуулахгүй тогтвортой хангах үүрэг хүлээсэн бөгөөд хөтөлбөр урт хугацаанд үргэлжлэх тул тагэр бүлдээ тохирох орон сууцаа сайтар судлан, яаралгүй сонгож, урьдчилгаа төлбөр, орлогын эх үүсвэрээ баталгаажуулан, зээлийн  материалаа бүрэн бүрдүүлжбанкинд хандсанаар таны зээл ямар нэгэн чирэгдэлгүй шуурхай шийдвэрлэгдэх болно.

Таныг Хадгаламж банкны дараах салбар тооцооны төвүүдэд хандахыг урьж байна.

Улаанбаатар хотод:         Салбар, тооцооны төвүүд

Орон нутагт:                     Аймгийн төвийн салбарууд

 

Дэлгэрэнгүй мэдээллийг www.savingsbank.mn, лавлах утас 1881-ээс авна уу.


URL:

Сэтгэгдэл бичих