Дижитал хамтлагийн ахлагч Ш.Батбаяр энэ сарын 20-нд суллагдана
Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч асан, “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаярыг энэ сарын 20-ны өдөр суллах юм байна.
Хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан гэх хэргийг шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 29-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд хэргийн холбогдогч Т.Алтайд долоон жил, Ш.Батбаяр, Г.Адьяасүрэн нарт гурван сарын баривчлах ял оноосон билээ. Ингэхдээ Ш.Батбаярын өмнө нь цагдан хоригдсон болон эмнэлэгт хэвтсэн хугацааг ял эдэлсэнд тооцжээ.
URL: