Д.Цогтбаатарыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

ewn02dsw_500x500Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг Улсын мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэн энэ сарын 3-ны өдрөөс цагдан хориод байгаа.

Хурандаа Д.Цогтбаатарын эхнэр, өмгөөлөгч нарын хэлснээр цагдан хорих хугацааг 14 хоногийн дараа өөрчилж, батлан даалтад гаргах ёстой гэж байсан юм. Энэ хугацаа өчигдөр дуусч байгаа ч хурандаа Д.Цогтбаатарыг үргэлжлүүлэн хорихоор болжээ.

Түүний албан тушаалыг түдгэлзүүлж, Германы хууль хяналтын байгууллагаас эрэн сурвалжилж байсан, их хэмжээний мөнгөтэй Монголд орж ирээд сураггүй болсон гэх Германы иргэний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Учир нь хурандаа Д.Цогтбаатар нь Герман улсын иргэн Масимлян Лёонхарт Клойбер гэгчтэй ойр дотно холбоотой байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Харин түүний эхнэр, өмгөөлөгч нь гүтгэлгийн чанартай, үндэслэлгүй хэргээр цагдан хорилоо гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэж байсан билээ.

Г.Төгс


URL:

Сэтгэгдэл бичих