Солонгосчуудаас гэрлэлтээ цуцлуулах нь нэмэгджээ
Солонгос улсын иргэнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүд гэрлэлтээ цуцлуулах нь нэмэгджээ.
Тус улсын иргэнтэй гэр бүл болсон 70 эрэгтэй, 2395 эмэгтэй байдаг гэнэ. Өнгөрсөн онд 20 гаруй эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэл, зан суртахууны доголдлоос болж гэрлэлтээ цуцлуулсан байна.
Өдгөө тус улсад манай улсаас 24479 иргэн ажиллаж амьдарч байгаа юм.
Б.Заяа
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: