Ё.Отгонбаярын найз А.Чинбат хорих 461-р ангид саатуулагдлаа

d5687fdefa77c45bigУИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг бусдаас авлига авахыг завдсан хэрэгт шалгаж эхэлснээр эхнэрийнх нь дансан дахь их хэмжээний мөнгө хуулийнханы анхаарлыг татаж эхэлсэн. Улмаар өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр иргэн Х.Цогнойжамцыг Энхтайваны гүүрэн дээр явж байхад нь хэсэг залуусаар бүлэглэн зодуулж, “Ланд-200” маркийн автомашиныг нь авч явсан хэмээн УМБГ-аас мэдээлсэн.

Тэгвэл тэр хэсэг залуусыг явуулсан хүн нь сайд асан Ё.Отгонбаярын багын найз А.Чинбат гэдэг залуу бөгөөд түүнийг УБЕГ-аас саатуулаад байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тэрбээр Мөрдөн байцаалтын явцад “230 сая төгрөгийн авлига нэхэмжилж, Х.Цогнойжамцыг дарамтлан заналхийлсэн” гэдгээ хүлээн мэдүүлэг өгснөөр түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулж байгаа юм байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих