Сирийн мөргөлдөөнд Америк яаран гар дүрэхгүй
Сирийн дотоодын мөргөлдөөнд Америк урьдын адил яаран гар дүрэхгүй гэж Америкийн цагаан ордны тамгын газрын дарга Данис 16-нд хэлсэн байна.
Данис мөн өдөр Америкийн Колумбиа радио компанид ярилцлага өгөх үед хэлэхдээ, Америкийн эрх ашигт юу хэрэгтэй, ямар үр дүн Америкт хамгийн ашигтай болох, Сирийн мөргөлдөөнд Америк ямар үнэ цэнээр оролцох зэргийг засгийн газар нарийн бодолцох хэрэгтэй. Өмнө нь бид тус бүсийн дайнд яаран оролцож байлаа. Одоо тэгэхгүй гэжээ.
Сирийн засгийн газар мөргөлдөөнд химийн зэвсэг хэрэглэх юм уу аюулгүй байдлаа баталж чадахгүй бол “улаан шугам”-аас давсан үйл ажиллагаа, “тоглоомын дэг өөрчилсөн” явдал болох тул Сирийн мөргөлдөөнд авч байгаа миний бодлогыг өөрчилнө гэж Обама олон удаа сэрэмжлүүлж байсан юм.
Сирийн мөргөлдөөн үүсээд 3 жил боллоо. НҮБ-ын шинэ бүртгэлээс үзвэл, мөргөлдөөнд 93 мянга орчим хүн үрэгдсэн байна.
\Ц\ china radio
URL: