Зуслангийн чиглэлийн зам засварын ажил эхэллээ

Зуслангийн чиглэлийн зам засварын ажил эхэллээ

Нийслэл хотод зам засвар өргөтгөл шинэчлэлийн ажил үргэлжилж байна.

Хойд зуслан чиглэлийн 14 км автозам засварын ажлын эхлэл болсон Дамбадаржаагийн постоос Хандгайт чиглэлд “ЭСТО” ХХК шинэ технологиор замын гадаргуун боловсруулалт хийж байгаа бөгөөд замын хөдөлгөөнийг бүрэн хаахгүй, урсгал тус бүрээр хэсэгчлэн хааж, засварын ажлыг гүйцэтгэж эхэллээ.

Мөн өнөөдрийн байдлаар Цайз зах хүртэлх 2.8 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажил 35 хувийн гүйцэтгэлтэй, замын трасст орсон 121 объект чөлөөлөхөөс үлдсэн 64 объектийг чөлөөлөх шатандаа явж байгаа бөгөөд зам засварын ажлыг “Беринг” ХХК гүйцэтгэж байна.

Түүнчлэн  Туул Жин Пангийн уулзвараас Хилийн цэргийн удирдах газар хүртэлх 750 м замыг долоодугаар сарын 5-н хүртэл хааж, хучилтын ажлын хийх бол Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон, Чулуун-Овооны тойргоос Ботаникийн цэцэрлэг хүртэлх авто замын хучилтыг ирэх сарын 9-ний өдөр хүртэл хийж, замын хөдөлгөөнийг урсгал тус бүрээр хэсэгчлэн хаах юм.

Сэлбийн хойд гүүрний ажлын явц 58 хувьтай, есөн тулгуурын долоог нь цутгаж, дам нурууны цутгалт дууссан байна. Гэрээ ёсоор “Мотор сервис” ХХК долоодугаар сарын 10-ны өглөө гүүрийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн нээх юм.

Дунд голын гудамжны зүүн хэсэг Гандийн гудамжны төгсгөлөөс Энхтайваны гүүрэн доогуур гараад Петровис шатахуун түгээх станц хүртэлх 500 м замыг энэ сарын 25-ны өдөр нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Хойд зуслан чиглэлийн 14 км автозам засварын ажлын эхлэл болсон Дамбадаржаагийн постоос Хандгайт чиглэлд “ЭСТО” ХХК шинэ технологиор замын гадаргуун боловсруулалт хийж байгаа бөгөөд замын хөдөлгөөнийг бүрэн хаахгүй, урсгал тус бүрээр хэсэгчлэн хааж, засварын ажлыг гүйцэтгэж байна.

Б.Соёлмаа


URL:

Сэтгэгдэл бичих