Ерөнхийлөгчийн сонгуульд 34 орны 385 ажиглагч оролцоно
Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг хянахаар өнөөдрийн байдлаар 34 орны 385 ажиглагч бүртгүүлэн үнэмлэхээ аваад байгаа аж.
Үүнд, ОХУ 40, Герман 40, АНУ 31, Франц 15, Дани 12, Канад 11, Швед 10 гэх мэтчилэн ирэх бөгөөд ОХУ болон Киргизийн Сонгуулийн ерөнхий хорооны дарга нар ирэх юм байна.
Мөн энэ удаагийн сонгуульд улсын хэмжээнд 20 гаруй мянган төрийн албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар нийт 1856190 сонгогч сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдээд байгаа аж.
А.Сүрэн
URL: