Давс, өөх тосыг “СANCEL”-дэх үү

salt_davs-middleМонгол Улсын “Хүнсний тухай” болон “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн хүрээнд хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаарх хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гарагт ҮХААЯ-нд болсон.

Уг хэлэлцүүлэгт хоол хүнс үйлдвэрлэгчид, зөв хооллолтын төслийнхөн гээд 40 орчим мэргэжилтэн ирсэн байв.

Тэд хоолны үйлдвэрлэл явуулж буй үйлчилгээний газруудад шүүмжлэлтэй хандаж, тэдгээрийг дүрэм журамд нийцүүлэх талаар хэлэлцсэн юм.

Үүнд “Хаан бууз”, “Зочин бууз” гэх мэт газруудын давсны хэрэглээ нь байх ёстой хэмжээнээс их байгааг хэлж, цаашид бууруулах шаардлагыг тавиад байгаа аж.

Дээрхи газруудыг сонгож авсны учир нь иргэдийн хамгийн ихээр сонгодог бүтээгдэхүүнд зөв хооллолтыг хэвшүүлэх, нэвтрүүлэх шаардлагатай хэмээн үзсэн байна.

Ерөөсөө эрүүл хооллолт гэдэг нь чанга хатуу хоолны дэглэм барих, хэтэрхий туранхай байх, хоол хүнснийхээ хэрэглээг хязгаарлаж, дуртай хоол хүнснээсээ татгалзана гэсэн үг биш юм. Харин хоол хүнсээ зөв сонгон, зохистой бэлтгэн хэрэглэж, түүгээрээ дамжуулан таатай мэдрэмж, эрч хүчээ авах явдал.

Эрүүл хооллолт нь хоол хүнсээ зөв танин мэдэх, зөв хооллох дадалд суралцах, эзэмшихээс эхлэх бөгөөд юуг, ямар хэмжээгээр идэж ууж байгаагаас шалтгаалах юм. Хоол хүнснийхээ зүйлийг зөв сонгож, зохистойгоор хэрэглэх нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдлийг бууруулах төдийгүй, сэтгэл санааны хямралд орохоос урьдчилан сэргийлж чадна. Үүний зэрэгцээ зөв хооллож сурснаар эрүүл мэнд, ой ухаан сайжирч, эрч хүч нэмэгдэж, сэтгэл санаа тогтворгүй болно гэдгийг санах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байлаа. Бид хэнээс ч шалтгаалахгүйгээр өвчингүй эрүүл амьдрах нөхцөл бололцоо бүгдэд нь бий. Гагцхүү өөрсдийн буруу хооллолтоос элдэв өвчинд өртөмтгий болоод байгаа.

Тиймээс энгийн зөвлөгөөг цаг тутамд баримталж явахыг тэд уриалсан юм. Тухайлбал, олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор ургамлын гаралтай бүтээгдэх үүнийг давамгайлан хэрэглэх, хэрэглэж байгаа хоол хүнсний ихэнх хэсэг нь цардууллаг байхаас гадна эслэг агуулсан байх хэрэгтэй аж.

Мөн төрөл бүрийн жимс жимсгэнэ, хүнсний ногоог илүү их хэрэглэх, сүү, сүүн бүтээгдэх үүн, загасны мах, ногоон өнгийн навчит ургамал зэрэг кальци ихээр агуулдаг бүтээгдэхүүнийг түлх үү хэрэглэх нь чухал юм. Хамгийн гол нь өөх, тос, сахарын хэрэглээг хязгаарлаж, давсыг бага, усыг ихээр хэрэглэх хэрэгтэй гэв. Түүнчлэн өглөөний цайгаа заавал уух зэргийг амьдралдаа хэвшүүлэх нь нас уртасгаж, өдөр тутмын стрессээс бага ч атугай хөнгөлнө гэдгийг мэргэжилтнүүд аминчлан захиж байлаа.

Н.Гэгээ


URL:

Сэтгэгдэл бичих