“Сахиусан тэнгэр” А.Пүрэвмаа: Сэтгэл хөдөлж баярлахаасаа илүү өвдөж байна

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч А.Пүрэвмаа жил гаруйн өмнөхөн хөлчүү нэгний балгаар дөрвөн давхрын тагтнаас унаж нуруу болон аарцагны ясаа хүнд гэмтээжээ. Дизайнеруудын хайртай сахиусан тэнгэр гэгддэг түүний хоёр хөл олон удаагийн хагалгааны улмаас урт богино болсон гэдэг. ГССҮТ-д хүргэж өгсөн хүмүүс өвчний түүхийг нь “Амиа хорлох гэж үсэрсэн” хэмээн нээлгэсэн байдаг бөгөөд өдгөө тэргэнцэр дээр суусан модель бүсгүй нэрээ цэвэрлэхийг хүсдэг гэсэн. “Хөл дээрээ босох найдваргүй” гэсэн эмч нарын үгэнд гутарч хэвтэхийн оронд тэр хүсэл мөрөөдлөөрөө дахин жигүүрлэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл хөгжил” ТББ-ын ажилтан болсон байна.
Түүнчлэн загвар өмсөгч Пүрэвмаа өөрийн мөрөөдлөө биелүүлэхээр Тэргэнцэртэй иргэдийн онцлогт тохирсон хувцас загварын шоунд оролцохоор болсон байна.  Тэрбээр энэ тухайгаа фэйсбүүк хуудснаа ийнхүү илэрхийлсэн байна. Тэрбээр “Маргааш тайзан дээр гарна.2 жилийн дараа.сэтгэл хөдөлж баярлахаасаа илүү сэтгэл өвдөж байна.2 жилийн өмнө өндөр өсгийттэй тас тас алхаж явдаг байсан бол маргааш тэргэнцэр дээр сууж тайзан дээр гарна. Мэдээж би алхаж чаддаг таягтай сайн алхдаг шүү.Бусад тэргэнцэртэй охидоо хүндлээд мөн төгсгөлд босож зогсож тайзны тоглолт харуулах гэж л тэр. Энэ шоу бол тэргэнцэртэй залуусын дуу хоолой нөлөөлөл юм. Энэ нөлөөлийн нүүр царай болж байгаа болхоор хүндлэлж тэргэнцэр дээр сууж байгаа юм шүү. Би тэргэнцэр дээр суугаагүй хөл дээрээ босож ирсэн болхоор маш эмзэглэж байнаа. Тэргэнцэр дээр суухгүй гэж дэндүү их хичээсэн хичээдэг болхоор.Маргаашыг бодхоор сэтгэлд хүнд байнаа. Миний монголын сайхан залуус битгий бэртэж гэмтээсэй энэ надаар дуусаж байгаасай гэж залбирж байна” хэмээн бичжээ. Уг загварын шоу Худалдаа аж үйлвэрийн танхимд зургадугаар сарын 17-ны өдрийн 20.00 цагаас эхлэх аж.

www.barimt.mn Д.Саруул


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих