2028 онд энэтхэгчүүд хүн амаараа тэргүүлнэ

india_population-middleНҮБ-ын судалгаанд дурьдсанаар 2028 он гэхэд хүн амын тоогоороо Энэтхэг улс тэргүүлнэ гэжээ. Улмаар БНХАУ-ыг ардаа орхино гэсэн байна.

Энэ хоёр улс өдгөө 1.45 тэрбум хүн амтай гэх тооцоо бий. Тэгвэл цаашид Энэтхэг улсын хүн ам үргэлжлэн эрчимтэй өсөх бол БНХАУ-ын хүн амын өсөлт буурах хандлагатай болох аж.

Хятадын хүн ам 2030 оноос эрчимтэй буурч эхлэх юм.

Өдгөө дэлхий дээр 7.2 тэрбум хүн амьдарч буй билээ. Энэ янзаараа 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9.6 тэрбумд хүрнэ гэх тооцооллыг НҮБ-аас гаргажээ. Энэ бол асар хурдацтай өсөлт юм.

Үүнээс гадна цаашид улс орнууд, ялангуяа Африкийн орны хөгжил хурдацтай өснө гэжээ. Дэлхийн 49 орон одоо байгаагаасаа хоёр дахин хурдацтай хөгжих аж. Энэ хэрээрээ хүн ам одоо байгаагаасаа хоёр дахин өсөх юм.

Тэгвэл хурдацтай хөгжинө хэмээн тооцоологдсон БНХАУ, Энэтхэг, Бразилын хувьд цаашид хүүхдийн тоо эрс буурах гэнэ. Харин Нигериа, Нигер, Этиоп, Уганда зэрэг улсад хүүхдийн тоо өндөр хэвээр байх юм. У г судалгааг гаргахдаа судлаачид 233 улс болон мужийн туршлага, замнал дээр тулгуурлан, ажиглалт хийсэн байна.

Б.Золзаяа


URL:

Сэтгэгдэл бичих