Монголчууд америк цэргийг аварчээ

enhiig_sahiulagchid-middleМанай улсаас Афганистан улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж яваа албан хаагчид америк цэргийн амийг аварчээ.

Н.Очирбат захирагчтай Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ахлагч О.Анхболд, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ахлагч О.Болдбаяр нар үерийн уснаас Америкийн цэргийн албан хаагчийг аварсан байна.

Тус улсад борооны улирал эхэлж, их хэмжээний бороо орсноос уулнаас хүчтэй үер буусан байжээ.

Монголчууд гаднын улс оронд баатарлаг гавъяа байгуулсан тохиолдол одоогоос есөн жилийн өмнө гарч байсан юм. Иракт амиа золиослогч этгээд олон орны цэрэг дайчдын байрлаж байсан цэргийн баазад халдаж, тэсрэх бөмбөг дэлбэлэхийг завдахад харуулын цэргийн үүрэг гүйцэтгэж байсан монгол цэргүүд зогсоож байсан билээ.

Б.Энх

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих