Нэгдүгээр амаржих газрын өргөтгөл нээгдлээ

20130527_1r amarjih gazar“Итгэлцэл-найрсаг харилцаа” уриатай I амаржих газрын өргөтгөл нээгдлээ.Тус өргөтгөл нээгдсэнээр 150 ортой болж ачааллыг илт бууруулах юм байна. Тодруулбал, эмгэгтэй нярай хүлээн авах тасаг нь 50 ортой мөн хагалгааны вакуум өрөөтэй Монголын ганц эмнэлэг боллоо.

Эмнэлгийн дарга Д.Энхбаяр энэ үеэр “хойд зам руу харсан төв хаалгаар амбулаториор үйлчлүүлэгчид орно. Зүүн хаалгаар нь эмэгтэйчүүд, урд буюу хуучин эмнэлгийн үүдээр жирэмсэн эхчүүд, баруун тал руу харснаар нь нярай хүүхдэд үйлчилнэ. Энэ нь манай эмнэлгийн ачаалал бууруулах, эмх замбараатай байлгах, хүнд сурталгүй үйлчлэх, халдвараас сэргийлэх ач холбогдолтой” гэлээ.

Өргөтгөлөө нээсэн тус эмнэлэгт бусад дүүргийн төрөх эхчүүдийг ч тодорхой тоогоор хүлээн авахаар болсон байна.

Дашрамд дурьдахад, тус эмнэлгийн амбулатори нь нүд, мэдрэл, нөхөн үржихүй, дотор, эмэгтэйчүүд, жирэмсний хяналт, өдрийн эмчилгээний гэсэн олон кабинеттай юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих