Гадаадад суугаа сонгогчдоос 3829 хүн саналаа өгөөд байна
МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу энэ сарын 14-ний өдрөөс гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд саналаа өгч эхэлсэн.
Гадаад улсад суугаа 39 дипломат төлөөлөгчийн газарт байгуулагдсан Салбар комиссуудад нийт 6478 сонгогч бүртгүүлсэн юм. Уг санал хураалт өнгөрсөн өдөр дуусч байгаа ч санал хураалт дугаар буух мөчид 3829 иргэн саналаа өгсөн байлаа.
Цагийн зөрүүтэй зарим улсуудад санал хураалт өнөөдөр өглөөний 10 цагт дуусах юм.
НИЙГМИЙН ТОЛЬ
URL: