Ираны ерөнхийлөгчийн сонгууль болов
Ираны 11 дэх ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар 14-ний оройн 11 цагт амжилттай дуусаж, саналыг бүртгэх ажил өнөө яг хийгдэж байна. Ираны иргэд энэ удаагийн санал хураалтад маш идэвхтэй оролцож, 70% нь саналаа өгсөн байна.
Ираны үндэсний телевизийн мэдээлснээр, Ираны дотоод хэргийн яамны бүртгэлээс үзэхэд, 50 сая 500 мянган иргэд энэ удаагийн санал хураалтад оролцож, үүнд 1 сая 600 мянган иргэд нь анх удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд оролцжээ. Санал хураалтын явц маш эмх дэглэмтэй явагдаж, бүртгэлийн ажил өнөө яг хийгдэж байна, урьдчилсан дүн 15-ны өдөр гарах юм байна.
Ираны сонгуулийн хуулийн дагуу, энэ удаагийн санал хураалтад тал хувиас дээш санал аваагүй бол эхний хоёр байрт жагсааж байгаа нэр дэвшигчид дахин санал хураалт хийж, олонх санал авснаар ерөнхийлөгч болдог.
\Р\ china radio
URL: