Доллараар гүйлгээ хийж байгаа аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ авлаа

dollar_500x500Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт зарим аж ахуйн нэгж байгууллагууд бараа үйлчилгээнийхээ үнэ тарифыг гадаад валютаар тогтоож хэрэглэгчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна гэсэн гомдол удаа дараа ирж байгаатай холбогдуулан Монгол улсын нутаг дэвсгэр дээр “Бараа ажил үйлчилгээнийхээ үнийг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоо гүйцэтгэх” хуулийн шаардлагыг хангаж ажиллахыг аж ахуй эрхлэгч нэгжүүддээ анхааруулсан билээ.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай, Зар сурталчилгааны тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлт хэрхэн биелэгдэж байгаа талаар гүйцэтгэлийн хяналт шалгалт хийн Оюуны ундраа, Springs зочид буудал, Экспресс карго зэрэг аж ахуйн нэгжүүдийг зөрчлөө арилгахыг үүрэгдлээ.

Мөн иргэдийн мэдээллийн дагуу “British school” сургуулийг шалгаж үзэхэд сургалтын төлбөрөө монгол мөнгөн дэвсгэртээр хийдэг нь тогтоогдсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих