Санал тоолох хар машин шалгалтанд бүдэрлээ

e4ee8bc1845a093c2e96a317938eb68b_L2012 оны УИХ-ын сонгууль болон орон нутгийн сонгуулийг АНУ-аас авч ирсэн санал тоолох хар машинаар явуулсан. Гэвч санал тоолох хар машинтай холбоотой гомдолын үгс дээрх хоёр сонгуулийн дараа ёс юм шиг сонсогдсоор л. Ялагдсан нэр дэвшигчийн ялагдсандаа шаралхаж гаргаж ирсэн худал цуу үг гэж бодож байтал үнэхээр ноотой бололтой. Товчхондоо гэвэл АН-ыхан л өөрийн импортолж оруулж ирсэн машиныхаа араа шүдийг эргүүлэн тохиргоо хийж суудаг, сонгуулийн үр дүн ч тэдний хүссэнээр гарч байдаг бололтой. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг мөн л энэ машинуудаар тоолно гэж байгаа.

Сонгууль шударга болвол МАН-аас нэр дэвшигч, дархан аварга Б.Бат-Эрдэнэ ялалт байгуулах магадлал тун өндөр байгаа. Үнэндээ ийм болвол ардчилалаас зуун зуунаар ухарч, дүр эсгэн удирдагчийг сонгодог хойт солонгосоос ялгаагүй болно. Өнгөрсөн баасан гаригт намуудын болон төрийн бус байгууллгын төлөөлөл байлцаж нийслэлийн хэмжээний санал тоолох хар машиныг 341 хувилбараар шалгаж үзжээ. Товчхондоо гэвэл хар машин шалгалтанд тэнцээгүй байна. Уг шалгалтанд МАН-ыг төлөөлж Б.Долгор тэргүүтэй хүмүүс, АН-аас Ариунболд, Медиас ТББ-ыг төлөөлж Энхжаргал, МАХН-аас даргын зөвлөх Батбаяр нарын хүмүүс оролцсон байна.

Санал тоолох хар маши-3

Туршилтаар гурван нэр дэвшигчийн нэрийг гурвууланг нь дугуйлсан хүчингүй нэг саналын хуудсыг хүчингүй гурван санал гэж уншин, гурван ирцээр бүртгэсэн, цоолсон, балалсан, нугалсан хуудсыг уншсан, ийм хуудсуудыг хүчинтэйд тооцсон гээд олон зөрчил гарсан байна. Тухайлбал Ц.Элбэгдоржийн нэрийн санал өгөх хэсгийг будаад Б.Бат-Эрдэнийн нэрийн санал өгөх хэсгийг цоолон авхад Б.Бат-Эрдэнэ дээр санал авч байх жишээтэй. Энэ мэт олон зөрчилөөс гадна энэхүү хар машины прогарамм хангамж нь монголын өмч биш ажээ. Уг программыг аудитийн байгууллгаар баталгаажуулсан гэдэг нь ч худлаа, баталгаажуулсан тухай баримт бичиг байхгүй байсан гэнэ.

Санал тоолох хар маши-3

Уг программ АНУ-ын амч бөгөөд манайх зөвхөн лицензийг нь л ашигладаг ажээ. Үүнээс үзвэл манай улс гаднын байгууллгаар сонгуулийн үйл ажиллагаагаа хийлгэж байгаа дүр зураг харагдаж байгаа юм. Мөн энэхүү бүтээгдэхүүний гэрчилгээг орчуулвал “АНУ-ын сонгуульд туслах хорооны тохирлын гэрээ” гээд. Мөн цааш нь “Энэхүү гэрчилгээ нь зөвхөн баталгаажсан угсралтын дагуух тусгай загварын бүтээгдэхүүн түүний нийлүүлтэд ашиглагдана” гэжээ.  Иймээс бүх саналын хуудсыг гараар давхар тоолох, боломжгүй гэж үзвэл тодорхой хэсгүүдэд гараар давхар тоолох нь нь зүйд нийцэх бололтой. Гэрчилгээний орчуулгыг дор хавсаргав.

Санал тоолох хар маши-7

Санал тоолох хар маши-4

Санал тоолох хар маши-5

 

Санал тоолох хар маши-6


URL:

Сэтгэгдэл бичих