Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нар 421 сая төгрөг хувьдаа завшсан нь тогтоогджээ

MG_0746-600x400 АТГ-т Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга Ш.Амгаланбаатараас мэдээлэл ирүүлжээ. Тэрээр тус аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарын гишүүд гишүүний багц хөрөнгөөсөө тодорхой хувийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж завшиж байна гэжээ.

fb4578dfea13e157bigТүүний мэдээллийн дагуу Аудитын байгууллага шалгалт хийхэд дээрх гишүүдийн тойрогтоо зарцуулахаар төсөвлөгдсөн төсвийн хөрөнгөөс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэнд олгосон зарим хөрөнгө, тариалан эрхлэлтийг дэмжихээр иргэдэд олгосон хөрөнгө, аж ахуйн нэгж хоршоодод олгосон хөрөнгө гэхчилэн нийт 421 сая төгрөгийг хувьдаа ашигласан нь тогтоогджээ. Тиймээс АТГ-аас Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм байна.

 

Goodnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих