“Их -20”-ийн эдийн засаг өсчээ

001f82d83d657745bigПарист төвтэй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээлснээр энэ оны нэгдүгээр улиралд “Их 20”-ын бүлгийн гишүүдийн эдийн засгийн ерөнхий байдал өмнөх улирлынхаас 0.7 хувиар өссөн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.1 хувиар өссөн үзүүлэлт аж.

Тоо баримтад харуулснаар нэгдүгээр улиралд “Их 20”-ийн бүлгийн гишүүдийн эдийн засгийн өсөлт тэнцвэргүй байсан аж. Европын орнуудаас Их Британи болон Германы эдийн засаг тус тус 0.3  болон 0.1 хувиар өссөн байна. Харин Франц, Италийн эдийн засгийн үзүүлэлт буурчээ.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын төлөөлөгчийн ярьснаар Турк, Япон, БНСУ, Канад болон Америкийн эдийн засгийн өсөлт харилцан адилгүй хурдасч, Австрали, Бразилийн эдийн засгийн өсөлт 0.6 хувьд хүрч өссөн байна.

Хятадын эдийн засгийн өсөлт хамгийн хурдтай байсан аж. Тус улсын эдийн засгийн өсөлт 7,7 хувьд хүрчээ. Харин Италийн эдийн засаг хамгийн их унаж, 2.3 хувьд хүрсэн байна.

Т.Арьяа

time.mn


URL:

Сэтгэгдэл бичих