Ё.Отгонбаярын хэрэгт зуучилсан залууг саатуулжээ

13658hghghghgУИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын бусдаас авлига авахыг завдсан гэх хэрэгт  холбогдуулан нэг хүнийг цагдан хориод байна. Эрхэм гишүүний хувьд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байхдаа  бусдаас авилга авахыг шаардсан гэх асуудалд ороод байгаа. УМБГ-аас  авлига өгөхийг шаардахад зуучилсан нэгэн залууг одоогоор цагдан хориод байгаа аж.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр 2013  оны гуравдугаар сарын 20-ны өдөр иргэн Ч гэгч “Энхтайваны гүүрэн дээр явж  байгаад хэсэг залууст  зодуулж,  машинаа дээрэмдүүллээ” гэх гомдлыг УМБГ-т ирүүлжээ. Гомдолд  “Одоогийн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байхдаа  миний Налайх дүүрэгт барьсан барилгын зөвшөөрлийг өгөхгүй байсан. Улмаар барилга хүлээн авахдаа  орлогын 4/1 буюу 230 сая төгрөг өгөхийг санал болгосон. Энэ саналыг нь хүлээн аваагүй  учраас бүлэг залуусаар зодуулж, Ланд-200 машиныг нь дээрэмдүүллээ”  гэжээ. Иргэн Ч-гийн гаргасан гомдлын хүрээнд мөрдөн  шалгах ажиллагаа явуулахад  дээрх мэдээллүүд нь батлагдсан бөгөөд Ё.Отгонбаяр бусдаас авлига авахыг санал болгосон нь холбогдох баримтуудаар нотлогдсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих