Хятадад Винни Пухыг хоригложээ

2013061411tН.МӨНХЖИН

Хятадын интернэт серверүүд Винни Пух, бар хоёрын зургийг Хятад улсын дарга Си Жинпин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нартай адилтган эвлүүлсэн зургийг устгажээ. Си Жинпин саяхан Аме­рикт айлчилж, хоёр ул­сын тэргүүн Кали­фор­нид зангиагүй уул­залт хийсэн билээ. Хамт­даа алхаж буй хоёр удирдагчийн зураг байрлал, хөдөлгөөн, дүрс, илэр­хийллээрээ “Дисней”-н Винни Пух болон түүний най­зуу­дын зурагтай тун адилхан болсныг анзаарсан Хятадын интернэт хэрэглэгчид эвлүүлэг хийн тавьжээ. Тэр битгий хэл ногоон зүлэг, цэцэг, бутны цаанаас харагдах саарал хашаа гээд өнгө, орчин нь хүртэл ижил байв.

АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа Обама, Жинпиний уулзалтыг амжилттай болсон хэмээн үнэлсэн байна. Уулзалтын явцад хоёр лидер интернэтийн асуудлыг хэлэлцжээ. Тэр тусмаа Цагаан ордны тэргүүн Хятадын газар нутаг дээрээс Америкийн серверүүдийг байнга довтолдог кибер гэмт хэрэгтнүүдийн эсрэг арга хэмжээ авахгүй байна хэмээн Хятадын эрх баригчдыг шүүмжилжээ.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих