Хөтлөгч Халиун баян ах нөхрийнхөө хамтаар аялсаар

399615_10150520994023566_799275737_nҮдэш бүр зурагтын дэлгэцнээ гарч, үзэгчдийн хэдийнэ танил болсон UBS телевизийн хөтлөгч Халиун гэх бүсгүйг мэдэхгүй хүн ховор ч тэрээр бусдын адил хэл аманд өртөөд байдаггүй. Харин оюутан ахуйдаа гэр бүл зохиож, үрийн зулай үнэрлэсэн Халиун анхны нөхрөөсөө салсанаас хойш ямар нэгэн хүнтэй нэр холбогдолгүй явсаар өдий хүрсэн.

Царайлаг, нуруулаг, олны танил болсон эмэгтэйн хувьд тэрээр хувийн амьдралаа нууцлахыг их хүсдэг гэнэ лээ. Гэсэн ч саяханаас тэрээр зургаан настай хүүгээ аавтай болгохоор шийдэж, халуун дулаан гэр бүлтэй болсон.Түүний нөхөр өөрөөс нь цөөнгүй ах бөгөөд өмнө нь мөн л амьдрал зохиож байжээ. Халиун өдгөө ажлаасаа түр чөлөө аван , хайртынхаа хамтаар аялаж явна.

http://www.goyomsog.com/index.php//home/post/468

URL:

Сэтгэгдэл бичих