Бид хөлдөж үхэх ёстой юу…

nuurs(1)686665Ерөнхийлөгчийн сонгууль гээд биднийг ухаанаа тавиад туучихсан хойгуур цаад олигархууд чинь чинь ёстой заваарч өгч байна. Арав гаруй жил ярьж байгаа ДЦС-5 асуудал ахиад л бүтэхгүй болжээ. 
Та бид удахгүй шинэ станцтай болно гэж итгэж байсан маань лөөлөө болов. Тэгээд энэ олон шинэ орон сууц мууц гэдэг худлаа болов. Ямар балдуушаараа тэр олон орон сууцыг халааж, цахилгаанаар хангах юм ?!  Саяхан л Ерөнхий сайдаасаа эхлээд Эрчим хүчний сайд нь “одоо л бид эцэслэн таг шийдлээ”, “одоо ёстой өөрчилнө” гэж байхгүй гэж ноднин хэлж байсан. Тэгснээ газар нь “бага” байна гэсэн.

Газар дээр нь “өмчтэй” хүмүүс байсныг Э.Бат-Үүл дарга “мэдээгүй” юм байна лээ гэсэн. Тэгээд “газар” нэмж өгсөн. Ерөнхий сайд “одоо ёстой бат”, “ёстой хөдлөхгүй” гэж ам шүдээ өгсөн.

Тэр нь Хөлийн Голын хөндий буюу “Ургах Наран” хорооллын” нутаг юм. Бид телевизээр залхтлаа харсан даа. Тэгсэн чинь одоо бас болохоо байж гэнэ…
Одоо Багануурт барина гэнэ ээ. Ингээд ДЦС-5 барих ажил цаасан дээрээ 7 дахь удаагаа өөрчлөгдөв…
Энэ 5 дугаар сарын 9-нд Эрчим хүчний сайд М.Сономпил ДЦС-5-ын байршил дээр байгаль орчны үнэлгээ хийлгэх албан тоотыг Байгал орчны яаманд хүргүүлжээ. Энэ нь ч гэсэн их “оройтсон ажил” юм.
Гэтэл нөгөө яам нь ямар ч хариу өгөөгүйгээр үл барам үнэлгээ хийх ажлаа ч эхлээгүй байна. Энэ нь “эсэргүүцэл” үзүүлж буй нэг хэлбэр юм. Шалтгаан нь “материал дутуу”. Шог ш дээ…
Энд Засгийн Газар хоёр нүүр гаргаж байна. Нэг яам нь “бүтээн байгуулах” гэдэг, нөгөө нь “гацаадаг”. Ингэж “бүтээн байгуулна” гэж байдаггүй юм. Монголын Засгийн Газар олигархи бүлэглэлүүдийнхээ зөрчлийг дийлэхээ больсон байна. Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нь “бүтээн байгуулна ” худлаа чалчиж байна.
Ганц станц барих газраа сонгочихож чадахгүй долоо дахин сольж байж ямар балдуушаа “бүтээн байгуулдаг” юм ?! 
Ингээд олигархуудын хачин тэнэг өрсөлдөөнөөс болж Улаанбаатар хот ирэх жил хөлдөх аюулд орох нь гарцаагүй болж байна. Та нарын улс төрийн өрсөлдөөн хамаа алга л даа, Та нар ядахдаа биднийг хөлдөөхгүй байж болно биз дээ, усан тэнэгүүд ээ…
Цахилгаан станцгүй байж Бат-Үүл мянган шинэ байрны шав тавьж, тууз хайчлаад яахийм ?! Өөрөө тэнэг болохоороо Улаанбаатарчуудыг тэнэг гэж ойлгож болохгүй ш дээ. Ц.Элбэгдорж Багануурыг “хөгжүүлнэ” гэж хэлсэнтэй энэ холбоотой нь гарцаагүй…
Бид ямар утгагүй “бүтээн байгуулалтын” тоглоом юм уу ?! 
Энд чинь нэг их “онол монол” болоод байх юу ч байхгүй. Үүнийг тайлбарлах шиг амархан юм байхгүй:
1. Монголын эдийн засгийг бүрэн сүйрүүлсэн олигархи бүлгүүд бондын мөнгө булаацалдан алалцаж байна.
2. Тэд үүний тулд хачин хачин “бүтээн байгуулалтын” төсөл үйл олноор нь зохиосон байна.
3. Тэдгээр үл бүтэх “төслүүдээрээ” нам үл харгалзан улс төрийн зэрлэг өрсөлдөөн явуулж байна.
4. Энэ төслүүдийн өрсөлдөөнд Монгол Улсын бодит эрх ашиг сүйрч байна.
5. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ өрсөлдөөн улам зэрлэг шинжтэй болж, төрийн тогтолцооны нуралтад хүргэх нь гарцаагүй.
6. Хэн ч гэсэн “бүтээн байгуулалт” амладаг тэнэгүүдээс болж сүйрэхийг, үгүй ядаж хөлдөж үхэхийг хүсэхгүй нь ойлгомжтой…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 6 дугаар сарын 9.

URL:

Сэтгэгдэл бичих