“Эрэл”-ийн Эрдэнэбатын хүүгийн согтуугаар хийсэн осол

9216_186”Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын “эрхийн балай” хүү нь согтуугаар машин жолоодож яваад аймшигт осол гаргаснаа юман чинээ боддоггүй бололтой.

Тэрээр 2013 оны зургадугаар сарын 09-ний ням гаригт 03-67 УБЗ дугаартай хар өнгийн Бенз маркын суудлын жижиг тэрэгтэй явж байгаад осол гаргаж нэгэн байгууллагын хашааг юу ч үгүй болтол нь нурааж, замын хажууд талын анхааруулах тэмдэгийг хуга дайрч, дээр нь өөрийнхөө машиныг толгойгоор нь урвуу харуулж, дөрвөн дугуйг нь дээш нь харуулсан байх юм.

Машин нь ч гэж авах юмгүй болсон харагдана. Зураг дээрхээс харахад осол гарсаны цаах нь бараг ганц метр ч хүрэхгүй зайнд байгууллагын манаачийн суудаг жижиг “путек” байгаа харагдав. Аз болоход яг наагуур нь осол болж өнгөрчээ.

Мөн тухайн үед ганцхан метрийн зайтай путекнаас гадна тухайн осол болох үед аз таарахад ойр орчимд нь хүмүүс явж байгаагүй нь Эрэлийн Эрдэнэбатын цаашлаад түүний хүүгийн аз болж, эд материалын хохирол, дээр нь замын цагдаагийн газраас хариуцлага ноогдуулах асуудлаас хэтрэхгүй байх нэг аз байж болох юм. Магадгүй цаана нь байсан манаачийн путекийг дайрч, наагуур нь хүүхэд хөгшчүүл явж байгаад энэ осолд өртсөн бол яана вэ. Дээр нь өнөөх жолоодож явсан хүн нь согтуу гэж байгаа.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус ослын буруутан нь буюу жолоо барьж явсан согтуу хүн нь Эрдэнэбатын хүү Жаргалан гэсэн. Айлын том хүү. Тэрээр аавынхаа залгамж халааг авах ёстой ч харамсалтай нь өөрийн онгироо, сагсуу, эрх зан нь түүнийг ийнхүү нэг л өдөр хэцүү зүйлд хутгаж мэдэхээр болж. Тэрээр үүнээс өмнө ч хэд хэдэн удаа сенсааци тарьж, олны чихэнд муугаар дуулдаж байсан цөөнгүй тохиолдол бий.

Магадгүй энэ удаагийн явдал эдгээрийг бас л гэрчилж байгаа мэт. Түүний аавд бүр тодруулбал “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат энэ үйл явдлаас нэгийг бодож хоёрыг тунгаахгүй бол нэг л өдөр тархинд чинь цус харвуулах вий дээ. Таны том хүү чинь буруу зүйлээрээ л тоглоод байна уу гэлтэй. Хүний амь нас, өөрийн амь насаар тоглох ч тийм сайн биш л байх шүү Эрдэнэбат дарга аа…

image image(3) image(5) image(6)

 


URL:

Сэтгэгдэл бичих