Гурван хүүхэд усанд осолдож амиа алдлаа
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын гуравдугаар багийн Шар-Эрэг гэдэг газар нутаглаж байгаа малчин П нь Сэлэнгэ мөрний Бүдүүний гүүр гэдэг газар усанд осолдсон байж болзошгүй гэсэн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Мөн тус аймгийн Сүхбаатар сумын Орхон голд есөн настай М осолдсон дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ар гэрийнхний хамт эрэн хайж байна. Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр 10 жилийн сургуулийн гуравдугаар ангид сурдаг 10 настай эрэгтэй М, есөн настай эрэгтэй З Хэрлэн голд осолджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ар гэрийнхний хамт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
URL: