ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн ажлаа өгчээ
Тэрээр сүүлийн үед “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын суудлаа ашиглан эхнэрийнхээ компанийг Хятад руу нүүрс экспортлох тендерт ялуулсан. “Эрдэнэс Тавантолгой” ХK-иас 17 тэрбумын тендэр авч хууль бусаар орлогожсон. Уг компани нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охиных. Тэр охин нь дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэр гэнэ” гэсэн хэл ам нийгэмд дэгдээд байсан юм. Нэгэнтээ Ерөнхийлөгч хүртэл өөрийн цахим хуудсаараа Г.Дэнзэнгийн талаар ямар байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан удаатай. Ямартай ч өнөөдөр тэрээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа гэдгийг албаны баттай эх сурвалж мэдээллээ.
Б.Туул
URL: