Терроризмын эсрэг хамтарсан сургуулилт хийлээ

0_201203101250012nL50Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын аюулгүйн  байгууллага 13-ны өдөр Казахстаны өмнөд нутгийн хүн ам нягтарсан бүсэд террорист этгээдийг устгах, террорист ажиллагааг хориглон барьцаалагдсан хүмүүсийг аврах зэрэг гол сэдэвт хамтарсан сургуулилт хийжээ.

Казахстаны хэвлэлүүд мэдээлснээр, ШХАБ-ын бүс нутгийн терроризмын эсрэг байгууллагын гүйцэтгэх хорооны шийдвэрийн дагуу, энэхүү сургуулилт  өмнөд Казахстан мужийн төв Чимкент хотын ойролцоох Иркештам буудлагын талбайд болжээ.

Сургуулилт дууссаны дараа  ШХАБ-ын бүс нутгийн терроризмын эсрэг байгууллагын гүйцэтгэх хорооны дарга Жан Шиньфэн хэлэхдээ, энэ удаагийн сургуулилт нь товлосон зорилтоо биелүүлж, улс орнуудын аюулгүйн хүчин бэлтгэл сургалт сайтай, терроризмд хатуу цохилт өгөх төвшнөө харууллаа. Иймэрхүү хамтарсан сургуулилт зайлшгүй шаардлагатай бөгөөд  ШХАБ-ын гишүүн орнууд терроризмтой тэмцэх явцад зохицуулалт, чадвараа дээшлүүлэхэд ашигтай юм гэжээ.

\Д.Х\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих