Казахстаны хилээр тээвэрлэхийг зөвшөөрөв

imagesНурсултан НазарбаевКазахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 13-ны өдөр захирамжид гарын үсэг зурж, Английн цэргийн хэрэглээний бараа болон хүмүүсийг хилээр өнгөрөх хэлэлцээрийг батлав. Тус хэлэлцээр албан ёсоор хүчинтэй болсноор Англи улс Афганистанаас цэргээ татахад чухал зам хангасан байна.

Казахстан, Английн Засгийн газар 2012 оны 2-р сарын 27-ны өдөр Казахстаны нийслэл Астанад дээрх гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэ оны 5-р сард Казахстаны парламент захирамж баталж, гэрээ байгуулсан юм. Хэлэлцээрийн дагуу, цэргийн хэрэглээний бараа болон хүмүүсийг тээсэн Английн нисэх онгоц Казахстаны агаараар дамжин өнгөрч болох хэдий ч онц яаралтай бус байдалд Казахстаны нутагт газардах, бензин нэмэхийг хориглох бөгөөд нисэх онгоцны ажилтан нар ч Казахстанд түр амарч болохгүй гэжээ.

Төлөвлөгөөний дагуу, НАТО 2014 онд багтаан Афганистаны Засгийн газарт аюулгүйн хамгаалалтын ажлыг шилжүүлэн өгөхийн зэрэгцээ Афганистанаас цэргээ татах юм. Үүнд Казахстан зэрэг Төв Азийн улс орнууд НАТО-гийн зарим гишүүн орон Афганистанаас цэргийн хэрэглээний бараа болон хүмүүсээ татах чухал зам суваг болж байна.

\Навч орчуулав\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих