Энх тайванч орны жагсаалтанд Монгол 64-т орлоо

images280822850TМ.Сугараа

Эдийн засаг, энх тайвны хүрээлэн “The Institute for Economics and Peace”, Их Британийн “The Economist Intelligence Unit” компаниас гаргадаг “Дэлхийн энх тайванч орон” “Global Peace Index 2013” чансаанд Монгол 1.921 оноотой 64 дүгээр байр эзэллээ. Манай улс өнгөрсөн жил 58 дугаар байр (1.884 оноо), 2011 онд 57 дугаар байр (1.880) эзэлж байсан амжилтаасаа буусан байна.

2007 оноос эхэлсэн Энх тайванч орны чансаанд энэ жил 162 орныг хамруулсан байна. Чансааг Ислани 1.162 оноогоор тэргүүлж, Дани 1.207, Шинэ Зеланд 1.237 оноотойгоор удаалсан байна. Манай хойд хөрш ОХУ 3.060 оноотой 155, урд хөрш Хятад 2.142 оноотой 101 дүгээр байр эзэлжээ.

Нийт гурван хэсэгт хуваасан 23 хэмжүүрээр энэ чансааг гаргадаг.

1.Дотоод болон гадаадад дайн дажин хийж байгаа эсэх. Хэрэв дайтаж байгаа бол амь үрэгдэгсдийн тоо. Хөрш орнуудтай ямар харилцаатай. Монгол 2.2 оноо

2.Дотооддоо аюулгүй, тогтвортой байдалтай эсэх. Дүрвэгч, цагаачдын тоог хүн амын тоотой харьцуулсан үзүүлэлт. Амиа хорлогчдын тоо, амь нас хөнөөх гэмт хэргийн тоо. Зэр зэвсэг олох боломж, хоригдол ялтны тоо, хүний эрхийн хамгаалалт, улс төрийн тогтвортой байдал, алан хядах үйл ажиллагаа гарах боломж. Монгол 2.7 оноо

3.Улс орны цэрэгжил. Цэрэг дайны зардал төсөвт эзлэх хэмжээ, цэрэг армийн хүяин чадал, зэр зэвсгийн импорт, экспорт, хүн амын нийт тоонд оногдох цэрэг, аюулаас хамгаалах ажилтны тоо. Нэг хүнд оногдох зэвсгийн хэмжээ. Монгол 1.4 оноо

Хэсэг болгонд улс бүрт 1-5 оноо өгөх бөгөөд бага оноо авсан улс энх тайванч, амар амгалан хэмээн тооцогдож байгаа юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих