Топ модель Э.Одгэрэлийн шинэ амрагаар охинтой нь нас чацуу загвар өмсөгч Д.Ирмүүн тодорлоо

“Шилмэл загвар” агентлагаас загварын ертөнцөд хөл тавьсан “Мөнхийн залуу” залуу хатагтай Э.Одгэрэлийн хувийн амьдралд өөрчлөлт орсон гэдэг мэдээлэл багагүй дуулиан тарьж, олны анхаарлыг татаж байна. Өнгөрсөн жил хотын төвд сүндэрлэн боссон “Blue sky” цамхагт  гэр орноо тохижуулж, Монголын тэргүүн баячуудтай хөрш амьдрах болсон топ модель бүсгүй сүүлийн үед өөрөөсөө хорин насаар дүү, охинтойгоо нас чацуу загвар өмсөгч залуутай амрагийн холбоотой болсон гэдэг мэдээлэл цацагдаад байна. Монголын хамгийн үнэтэй топ моделийн шинэхэн амрагаар тодроод байгаа загвар өмсөгч Д.Ирмүүний хувьд тийм ч олон тэмцээн уралдаанд оролцож, бас элдэв хүүхнүүдтэй нэр холбогдож байгаагүй нэгэн гэнэ. Олны анхааралд тэр бүр өртөөд байдаггүй даруухан энэ залууг өөрөөсөө олон эгч топ модель Одгэрэлтэй ойр дотно харьцаатай болсонд найзууд нь тун их дэмжиж байгаа сурагтай. Топ Одгэрэлийн хувьд арван жил ханилсан сэтгэл зүйч нөхрөөсөө салснаас хойш олон жил ганцаараа яваа бөгөөд тэрбээр хэнтэй ч хамтын амьдрал зохиож байсангүй. Хэдийгээр түүнийг олон, баян эрчүүдтэй нэр холбон элдвээр бичдэг ч айлын эхнэр болох гэж яарсангүй, 45 насны босго алхаад байгаа юм. Гэвч загварын ертөнцийнхөн тэдний энэ харилцааг урт удаан үргэлжилж чадахгүй хэмээн мөрийцөж байгаа усрагтай. Учир нь одоогоос олон жилийн өмнө топ модель Болормаа өөрөөсөө хорин насаар дүү загвар өмсөгч Баярсайхантай хайр сэтгэлийн холбоотой болж, нэг хэсэг хамтран амьдарч байсан ч тэд олны хов жив, бас загвар өмсөгч охидын атаа жөтөөг тэсэн гарч чадалгүй хоёр тийш болж байлаа. Топ Болормаагийн залуухан амраг хилийн дээс алхаж, Азийн топ модель маань сэтгэлийн шархтай үлдэж байсан удаатай. Мөн загвар өмсөгч Содтуяа загвар өмсөгч Чингүүн нар мөн л хамтын амьдрал эхлүүлж, хөөрхөн охинтой болсон ч тэд төд удалгүй салж, Содтуяа охиноо ганцаараа өсгөж, Чингүүн баян айлд хүргэн орсноор тэдний харилцаа тасарсан. Монголын загварын ертөнцөд олон зуун залуучууд хүч үзэж байгаа ч тэдний дундаас төрсөн хос хуруу дарам цөөхөн. Тиймээс загварын ертөнцийнхөн топ модель Одгэрэл, загвар өмсөгч Д.Ирмүүн хоёрын харилцааг урт удаан үргэлжилнэ гэдэгт эргэлзэж суугаа сурагтай.

shudarga.mn


URL:

Сэтгэгдэл бичих