Лионель Месси зургаан жилийн ял сонсох уу?

messiyalalДэлхийн шилдэг хөлбөмбөгчийн алдрыг дөрвөн жил дараалан хүртээд буй аргентин довтлогч Лионель Месси татвараас зайлсхийсэн хэргээр зургаан жилийн ял сонсох магадлал бий болжээ. Түүнийг Испанийн татварын хуулийн заалтыг биелүүлэлгүй 4 сая орчим еврогийн татвараас зайлсхийсэн хэмээн шалгаж эхэлсэн байна. Гэхдээ Мессигийн эцэг Хорхе хүүгийнхээ санхүүгийн асуудлыг хариуцдаг тул давхар шалгагдаж эхэлжээ.

Сүүлийн нэг жилд 31 сая еврогийн орлого олсон Месси татвараас зайлсхийсэн нь тогтоогдвол 6 жилийн ял сонсож магадгүй гэнэ. Хөлбөмбөгчдөөс татвараас зайсхийсэн хэрэгт холбогдогчид олон байдаг. Тэдгээрийн нэг нь Мессигийн элэг нэгт, домогт хөлбөмбөгч Диего Марадона юм. Италийн “Наполи”-д тоглох хугацаандаа татвараас зайлсхийсэн хэмээн түүнийг олон жилийн турш мөрдөн шалгасан ч сүүлдээ цагаатгасан юм.

Р.Гэгээ

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих