Сансарын тунелийн ханыг гоёмсог зургаар чимж байна

Монгол Францын төв, Үндэсний Соёл амралтын хүрээлэн болон “Гёте” институт хамтран “Street art” хэмээх  урлагийн төрлийг Улаанбаатар хотноо хөгжүүлэх  шинэ төслийг эхлээд байгаа юм. Төслийг нийслэлийн Соёл урлагийн газраас дэмжин ажиллаж байгаа бөгөөд төслийн хүрээнд Франц, Германы хамтарсан олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн түвшний 5 уран бүтээлчийг Улаанбаатар хотноо урьсан байна. Франц, Германаас ирсэн уран бүтээлчид Улаанбаатар хотын Сансарын тунелийн ханыг урлагийн бүтээл болгон хувиргах ажлаа эхүүлээд байна. Энэ ням гаригт Сансарын тунелын зураг бүрэн дуусах юм гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  
p17t03h0q41fpcp8d195h236npi3

URL:

Сэтгэгдэл бичих