Өнөөдөр дэлхийн цусны доноруудын өдөр

Өнөөдөр дэлхийн цусны доноруудын өдөр. Энэ өдөр хүн төрөлхтөн хариу нэхдэггүй буянт­нуудаа хүндэтгэдэг онцгой өдөр билээ. Донорын тоог нэмэг­дүүлэх, нийт хүн амыг донор болохыг уриа­­­­­­­­­­­­­­лах, аюулгүй цус, цу­­­сан бүтээгдэхүүнээр ард ир­­гэдээ хангах зорил­готойгоор Дэл­­­хийн эрүүл мэндийн байгууллага, Улаан загал­май, Улаан ха­вир­ган сар, Олон улсын цус сэлбэлтийн нийгэмлэг, Олон улсын цусны донор байгууллагуудын холбоод хамтран 10 дахь жилдээ тэмдэглэж байна. Манай улсад ч энэ өдрийг 2004 оноос тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил “Таны цус амьдрал бэлэглэнэ” уриан дор бусдын амь насыг аварч, тэдэнд амьдрал бэлэглэдэг донорууд, тэдний үнэ цэнийг олон түмэнд таниулах үйл ажиллагааг явуулахаар бол­жээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Сүхбаатарын тал­байд цусаа хандивлах өдөрлөг болно. Дэлхий дээр нас, хүйс, гарал угсаа үл шалтгаалан секунд тутамд цус сэлбэх шаардлага гарч байдаг. Цусны эрэлт хэрэгцээ маш их байдаг ч харамсалтай нь цусны дутагдалд орох үе өчнөөн гардаг байна. Ялангуяа хүн амын ихэнх хэсэг амьдардаг хөгжиж буй орнуудад цус эрэлт хэрэгцээ маш их байдаг аж.
Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд цусаа бэлэглэсэн доноруудын тоо хоёр дахин нэмэгджээ. Цус сэлбэлт, судалгааны үндэсний төвийн тайлангаас харахад цусаа бэлэглэсэн донорын тоо 2000 онд 10845 байсан бол 2012 онд 20854, цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2000 онд 4825 байсан бол 2012 онд 9378 литр болж өссөн үзүүлэлт гарсан байна.
МУЗН жил бүрийн Дэлхийн цусны донорын өдрөөр 35 болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудад МУЗН-ийн “Хүн­дэт донор” цол олго­дог.
Улсын хэмжээнд 2013 онд 97 хүн шинээр “Хүндэт донор”-ын болзлыг ханга­жээ.
Цус, цусан бүтээгдэхүү­нийг сэлбэснээр хүний амь насыг аврах мэс ажилбаруудыг амжилттай хийж, төрөхийн хүндрэл, эх, хүүхдийн эрүүл мэнд, амь насыг аварч, аюулт өвчнөөр шаналан буй хүмүүсийн амьдрах хугацааг уртасгадгаараа буянтай үйл юм.

URL:

Сэтгэгдэл бичих