Япончууд галын 22 машин өгөхөөр боллоо
Японы Засгийн газраас манай улсад гал унтраах иж бүрэн 22 машиныг өгөхөөр болсон байна.
Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд өгөх энэ машинаа ирэх пүрэв гаригт албан ёсоор гардуулахаар товложээ.
Тодруулбал, энэ сарын 20-нд Онцгой байдлын газар байгуулагдсаны есөн жилийн ойгоор нь аврагч, гал сөнөөгч нарт өгөх юм байна.
Машин орчин үеийн тоног төхөөрөмжтэй бөгөөд 16 метр өндөрт гал унтраах шат, олон тоннын ус агуулах чадалтай аж.
Харин өнөөдөр “МИ-8” ослоор амиа алдсан гал сөнөөгч, аврагчдыг хүндэтгэх ёслол Аврах тусгай ангид болох юм байна. Энэ үеэр онцгой байдлын албанд шинээр орж байгаа залуус тангараг өргөнө.
Д.Болор
URL: