Булганд хорио цээрийн дэглэм тогтоов

Булганд хорио цээрийн дэглэм тогтоов

Булган аймгийн Орхон сумын III багийн “Бүхт” хэмээх газарт нутагладаг малчин Б-гийн нэг үхэр өвчний учир хорогджээ.

Үүний дагуу аймгийн мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж, тухайн газарт ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Үхсэн малаас дээж авч шинжилгээнд явуулаад зогсохгүй сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоов.

Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Сайхан суманд “Малын хорт салст халуурал”, Завхан аймгийн Идэр сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд “Галзуу” өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм үргэлжилж буй юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих