Зарим барааны үнэ буурчээ
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг арван хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ энэ сарын хоёр долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос ямар үнэтэй байгааг судалжээ.
17 нэрийн барааны үнэ тогтвортой, 12 нэрийн барааны үнэ буурсан, зургаан нэрийн барааны үнэ өссөн үзүүлэлттэй байна.
Хонины ястай мах килограмм нь дунджаар 8134 төгрөг, үхрийн ястай мах 8914 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай болон цул мах өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байгаа. Гэхдээ үхрийн мах “ Хүчит шонхор” “Барс” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8000 төгрөг, “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10500 төгрөг байлаа.
Харин төвийн нийслэлийн томоохон зах дэлгүүрт гурилын үнэ дээд нь 930-1050 төгрөг, I зэргийнх 600-800 төгрөг, II зэргийнх нь 500-600 төгрөгний үнэтэй байна.
Мөн “Атар” талхны үнэ хүнсний зах, дэлгүүрт 775-920 төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа бол “Бөмбөгөр” хүнсний захад хамгийн хямд буюу 775 төгрөгөөр, харин “Макс” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 920 төгрөгөөр зарагдаж байна.
Т.Анар
URL: