Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна
Үер усны аюултай холбоотойгоор Нийслэлийн Онцгой байдлын газраас дараах сэрэмжлүүлгийг нийт ард иргэдэд хүргэж байна.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
-Цэцэрлэг, сургуулийн зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал тавьж гол, ус руу явуулахгүй байх
-Үерийн далан дээр буухгүй байх
-Холбогдох мэргэжлийн байгууллагаас үерийн аюултай бүсээс яаралтай нүүх мэдэгдлийг хүлээн авсан даруйд нүүх, чөлөөлөх
-Эргээсээ халих магадлалтай томоохон гол, нуурын дэргэд ойрхон байрлахгүй байх
-Уулын ам, жалга, гуу, нам доор газарт хашаа хороогоо барихгүй байх,
-Үерлэсэн гол мөрний усанд орох, загасчлах, малаа шахаж оруулахгүй байх,
-Хашаа хороогоо хамгаалсан далан, шуудууг татах,
-Бороо хур ихтэй үед аль болох үер ус буухгүй газарт мал сүргээ хариулах,
-Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тогтмол сонсож занших
Хэрэв та үер, усны аюулд өртвөл ямар арга хэмжээ авах ёстой вэ
Үер, усны аюулд өртсөн үед дараах зүйлийг анхаарна уу:
Хэрэв Та утасны сүлжээтэй газар үер, усны аюулд өртсөн бол нэн яаралтай Нийслэлийн Онцгой байдлын газрын дуудлага хүлээн авах 101, Шуурхай бүлгийн 105 дугаарын утсанд хандаарай.
Аврагчид очих хүртэл та,
-Юуны өмнө сандарч тэвдэлгүй ойр орчмынхоо хүмүүсийг тайтгаруулах,
-Өөрсдийн боломжоо ашиглан аюултай орчноос хүүхэд, өндөр настан, өөрөө явж чадахгүй байгаа өвчтэй хүмүүсийг зөөж гаргах, туслалцаа үзүүлэх,
-Усанд автагдсан газраас гарах боломжгүй болсон тохиолдолд бат бэх байшин, өндөрлөг газар, модны орой дээр гарч түр байрлах,
-Хөвөгч хэрэгсэл байхгүй бол гуалин, банз, торх, бидон, хөхүүр, машины олгой хамер зэрэг гарын доорхи материалыг ашиглан хөвөгч хэрэгсэл бэлтгэж хэрэглэх хэрэгтэй.
А.Сүрэн
URL: